Долоо хоногийн дундуурх мэдээлэл

  • Зах зээлийн мэдээ
Уржигдар 23 цаг 03 мин

BBSA GOLD · ДОЛОО ХОНОГИЙН ДУНДУУРХ ТОЙМ

2026.09.30 (Лхагва)  |  Долларын оньсого: бондын өгөөж 20 жилийн дээд, гэтэл доллар яагаад дүнгэнэхгүй байна вэ?

www.bbsa.mn  |  БОЛОВСРОЛ · ЗАХ ЗЭЭЛИЙН МЕХАНИЗМ

 

Өнөөдрийн зураглал (09.30)

Алт

Мөнгө

Доллар (DXY)

10 жил бондын өгөөж

30 жил бондын өгөөж

$4,185 (+1.4%)

$61.52 (+1.2%)

101.37 (+0.17%)

5.25% ↑

5.57% ↑

Онцлох: алт бондын өгөөж (10 жил 5.25%, 30 жил 5.57% — 20 жилийн дээд) хэвээр өндөр байхад алт уналгүй тогтов — өсөлт нь голдуу богино позиц хаалт (short covering)-аар +1.4%, жинхэнэ ралли биш. Зөөлөн PCE-ийн дараа ч алт хүчтэй өсөхгүй байгаагийн шалтгаан: НФП-ийн өмнөх хүчтэй ADP (+90мянга) болон доллар бондын өгөөжийг дагаж өсөхгүй байгаа зөрүү — энэ бол долоо хоногийн гол оньсого.

Гол санаа: Долларын оньсого

Хэвийн үед: АНУ-ын бондын өгөөж өсөх → капитал АНУ руу урсах → доллар хүчтэй өсөх → алтад дарамт.

Одоо: Бондын өгөөж 20 жилийн дээд түвшинд, ГЭВЧ доллар (DXY 101, +0.17%) бараг хөдлөхгүй. Доллар бондын өгөөжийн өсөлтийн «шагналыг» авахгүй байна.

Энэ юу гэсэн үг вэ? Бондын өгөөжийн өсөлт нь «буруу төрлийнх» — АНУ-ын хүч биш, төсвийн эрсдэлээс. Энэ нь алтад ЭЕРЭГ.

Энэ долоо хоногийн шинэ дата

Дата

Үр дүн

Алтанд

Ерөнхий PCE (8 сар) — Fed-ийн дуртай инфляц

3.4% (зах зээлийн хүлээлт 3.7%) — доод

🟢 Эерэг

Үндсэн PCE (8 сар)

3.0% (хүлээлт 3.3%) — ЗӨӨЛӨН

🟢 Эерэг

JOLTS ажлын байр

7.079сая (хүлээлт 7.23сая) — сул

🟢 Эерэг

Хэрэглэгчийн итгэл

81.9 (хүлээлт 89.2) — 2014 оноос доод!

🟢 Эерэг

10-р сард хүү өсгөх магадлал

70.9% → 51.5% болж унав

🟢 Эерэг

NY Fed-ийн Williams

«яаралтай шаардлага алга»

🟢 Эерэг

ADP хувийн ажил эрхлэлт (9 сар)

+90мянга — хүлээлтээс ДЭЭШ (8 сарын +38мянгаас өссөн)

🔴 Сөрөг (өсөлтийг хязгаарлав)

Зөөлөн инфляц + сул JOLTS + сул итгэл → 10-р сарын хүү өсгөлтийн магадлал 70.9%-аас 51.5% болж унав. ГЭВЧ алт хүчтэй өсөж чадсангүй, зөвхөн уналгүй тогтов — учир нь Баасны НФП-ийн өмнөх хүчтэй ADP (+90мянга) хөдөлмөрийн зах зээл тийм ч сул биш байж болзошгүйг сануулж, бондын өгөөж/долларыг дэмжив. Богино (2 жил) бондын өгөөж буурсан ч урт (10, 30 жил) өгөөж өндөр хэвээр.

Механизм: Хэвийн үед vs Одоо

📗 ХЭВИЙН ҮЕД

(бондын өгөөж = АНУ-ын хүч)

📕 ОДОО

(бондын өгөөж = төсвийн эрсдэл)

Бондын өгөөж өснө

↓

Учир: эдийн засаг хүчтэй, эрэлт өндөр

↓

Капитал АНУ руу урсана → доллар ХҮЧТЭЙ

↓

= АЛТАНД ДАРАМТ

Бондын өгөөж өснө

↓

Учир: өр асар их, төсвийн алдагдал, нийлүүлэлт хэт их (term premium)

↓

Хөрөнгө оруулагчид ЭРСДЭЛИЙН нэмэгдэл шаардана — доллар руу цутгахгүй → доллар СУЛ

↓

= АЛТАНД ЭЕРЭГ

Гол ялгаа: бондын өгөөж ЯАГААД өсч байгаа нь чухал. Одоо богино бондын өгөөж (2 жил) буурч, урт бондын өгөөж (10, 30 жил) өндөр хэвээр байгаа нь — муруй эрс налуу болж (bear steepener), урт төгсгөлийг Fed-ийн бодлого биш, харин төсвийн нийлүүлэлт/эрсдэл жолоодож байгааг илтгэнэ. Ийм бондын өгөөжийн өсөлт доллартай хамт явахгүй.

Алтад юу гэсэн үг вэ?

Энэ бол алтны хувьд bullish тайлбар. Алтны хамгийн том дарамт нь ихэвчлэн «өндөр бондын өгөөж + хүчтэй доллар» хос байдаг. Одоо бондын өгөөж өндөр ч доллар сул байгаа тул тэр хос эвдэрч, алтны гол салхи суларч байна.

• Доллар суларснаар алтны алдагдсан боломжийн зардал (opportunity cost) хэсэгчлэн саармагжина.

• Бондын өгөөж «төсвийн эрсдэлээс» өсч байгаа нь яг л алтны debasement/хамгаалалтын түүхийг баталж байна — тиймээс алт бондын өгөөж 5.25% байхад ч уналгүй тогтов (богино позиц хаалт).

• Өндөр урт бондын өгөөж нь өрийн үйлчилгээг хүндрүүлж, урт хугацаанд debasement эрсдэлийг НЭМЭГДҮҮЛНЭ — алтны суурь түүх.

Ажиглах дохио + эрсдэл

Дохио: Доллар сул хэвээр байж, урт бондын өгөөж өндөр байвал — алтны бүтцийн эрэлт давамгайлж, уналт бүр авах боломж болно.

Эрсдэл: Хэрэв доллар гэнэт бондын өгөөжийг «гүйцэж» өргөн хүрээнд хүчирвэл (жишээ нь дэлхийн эрсдэлээс зугтах үед), алт дахин дарамтад орж болзошгүй. Тиймээс DXY-г бондын өгөөжтэй хамт ажиглах нь чухал.

Дараагийн том үйл явдал: НФП (10.02)

PCE өнгөрөв. Одоо гол анхаарал Баасан (10.02)-ны АНУ-ын ажил эрхлэлт (НФП) дээр — Fed-ийн замыг шийдэх хамгийн том дата.

Хувилбар

Бондын өгөөж/доллар

Алт

Сул НФП (хөдөлмөр суларч байна)

Бондын өгөөж ↓, доллар ↓

$4,312 (50 DMA) руу сэргэлт 🟢

Хүчтэй НФП (хөдөлмөр хатуу)

Бондын өгөөж ↑, 10-р сарын хүү өсгөлт эргэн

$4,110→$4,000 тест 🔴

 

BBSA уншилт (долоо хоногийн дундуурх)

Долларын сул хариу нь урт хугацааны bullish дохио.

Бондын өгөөж 20 жилийн дээд түвшинд ч доллар дүнгэнэхгүй, алт уналгүй тогтож байгаа нь — зах зээл бондын өгөөжийн өсөлтийг «АНУ-ын хүч» биш «төсвийн эрсдэл» гэж уншиж байгаагийн шинж. Энэ нь алтны debasement түүхийг баталж байна.

Богино хугацаанд НФП шийдвэрлэнэ. BBSA байр суурь хэвээр: уналтыг хэсэгчлэн авах боломж (accumulate on dips), урт хугацаа bullish.

 

       

🌐 Долоо хоногийн дэлгэрэнгүй тайлан, график, техникийн тойм: www.bbsa.mn

📈 ALTT — МХБ дээрх алтны ETF (физик алт/GLD)

Эх сурвалж: FXStreet, Kitco, CNBC, Rio Times, RoboForex, StoneX, CME FedWatch, BEA, Conference Board. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө болохгүй.

Сүүлд нэмэгдсэн
Долоо хоногийн дундуурх мэдээлэл
Уржигдар 23 цаг 03 мин
Долоо хоногийн дундуурх мэдээлэл

Инфляцийн дата, ам доллар ба алт

Цааш унших
Долоо хоногийн тойм
2026-09-26
Долоо хоногийн тойм

Алтны зах зээл

Цааш унших
Алтны зах зээл
2026-09-23
Алтны зах зээл

Алтны үнэд нөлөөлж буй зүйлс

Цааш унших

СошиалХолбоос

@ 2026 Бүх эрхийн зохиогчийн эрх