ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД
Компаний тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн холбогдох журмуудын дагуу “Гоулд траст” хамтын Биржээр арилжаалагддаг санг үүсгэн байгуулж, сангийн нэгж эрхээ олон нийтэд анх удаа санал болгон гаргаж байгаа болно.
Энэхүү нэгж эрхийн танилцуулгад тусгагдсан зарим ирээдүйн болон зөвхөн одоогоор цаг хугацааны шинж чанартай гаргасан мэдээлэл, мэдэгдэл, тооцоолол, төсөөлөл нь Хөрөнгө оруулалтын менежментийн компани (цаашид “ХОМК” гэх)-ийн холбогдох эх сурвалжаас цуглуулсан мэдээлэл, итгэл үнэмшил дээр тулгуурласан бөгөөд санаатайгаар ямар нэгэн мэдээллийг орхигдуулаагүй болно. ХОМК нь эдгээр мэдээлэл, мэдэгдэл, тооцоолол, төсөөллийг гаргахдаа аль болох үнэн зөв мэдээллийг ашиглан бодит байдалд нийцүүлэхийг зорьсон боловч мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй бөгөөд тооцоолол, ирээдүйн төсөөллийн биелэлтэд баталгаа өгөөгүй болно.
Энэхүү нэгж эрхийн танилцуулга нь Хөрөнгө оруулагч таны хараат бус үнэлгээ гаргах, шинжилгээ хийхийг орлохгүй бөгөөд тэдгээрт тооцогдохгүй. Хөрөнгө оруулагч та Нэгж эрх болоод нэгж эрхэд холбогдох хөрөнгийн талаар өөрийн хөндлөнгийн судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж буй бөгөөд санхүүгийн, хөрөнгө оруулалтын болон бусад зохих мэргэжлийн зөвлөхүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахыг зөвлөж байна.
БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БҮРТГЭСЭН НЬ УГ НЭГЖ ЭРХИЙН ЭРСДЛИЙН ТАЛААР АЛИВАА БАТАЛГАА ГАРГААГҮЙ БОЛОХЫГ АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ БОЛОН ТҮҮНИЙ УДИРДАЖ БАЙСАН БУСАД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТҮҮХЭН ГҮЙЦЭТГЭЛ НЬ ЭНЭХҮҮ НЭГЖ ЭРХИЙГ ГАРГАЖ БУЙ САНГИЙН ИРЭЭДҮЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА БОЛОХГҮЙ. ЭНЭХҮҮ НЭГЖ ЭРХИЙГ ХУДАЛДАН АВАХ ЗАМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНЫ ХУВЬД ЯМАГТ ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЭЛ БАЙДГИЙГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ, НЭГЖ ЭРХИЙН ТАНИЛЦУУЛГА, НЭГЖ ЭРХ ГАРГАХ АЖИЛЛАГААГ САЙТАР АНХААРАН СУДАЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
Энэхүү нэгж эрхийн танилцуулгад хөрөнгө оруулагч танд тус нэгж эрхийг худалдан авах шийдвэр гаргахад туслах шаардлагатай бүхий л мэдээллийг агуулахыг зорьсон болно. Хөрөнгө оруулагч таны шийдвэр гаргалтад танилцуулгад тусгагдсан мэдээллээс илүү дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл шаардлагатай болох буюу лавлаж тодруулах зүйлс байвал ХОМК болох “Би Би Эс Эй” ҮЦК ХХК-д хандаж тодруулна уу .