ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
“Би Би Эс Эй ҮЦК” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 22-нд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагад нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн зөвлөгөө үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж улмаар Монголын хөрөнгийн бирж дээр гадаадын болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахуйц хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 63 тоот тогтоолоор Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авсан болно.
Компаний эрхэм зорилго
Хөрөнгө оруулагч нарт олон улсын хөрөнгө оруулалтын стандарт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
Үйл ажиллагааны чиглэл
“Би Би Эс Эй ҮЦК” ХХК нь хэд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулах, түүний хөрөнгийг итгэмжлэн удирдах, төлөөлөх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг санхүүгийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтад байршуулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэж, менежментийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж ашигт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулна.
Удирдлагын боловсон хүчин болон бүтэц зохион байгуулалт
Тус компаний эрх бүхий этгээдүүд нь банкны салбарт сүүлийн 20 гаруй жил хөрөнгийн удирдлага, санхүүгийн удирдлага чиглэлээр дагнан ажилласан мэдлэг, туршлага, ур чадвар, харилцаа холбоонд өөрийн үйл ажиллагааг явуулахаар зорьсон. Бид хөрөнгө оруулалт, менежментийн үйл ажиллагаагаа явуулахдаа дотоод, гадаадын брокер, кастодиантай нягт холбоотой ажиллаж хөрөнгө оруулагчдын хөрөнгийг мэргэжлийн түвшинд зөв зохистой удирдаж, мэдээллийг цаг тухай бүрт үнэн зөв хүргэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэн тэргүүнд тавьж ажиллана.
Манай баг, хамт олон нь мэргэжлийн шаардлага хангасан, мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтнүүд бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, андеррайтор, брокер дилер зэрэг нарийн мэргэжлийн үйл ажиллагааг дагнан эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Удирдлагын баг
Компаний удирдлага болон нийт багийн гишүүд нь банк санхүү, менежментийн чиглэлээр мэргэшсэн, бие биенээ орлох чадвартай, ажил мэргэжлийн дадлага туршлагатай байх шаардлагыг бүрэн хангасан болно.
Компаний дотоод журмаар үүрэг хариуцлага, ажилтан бүрийн эрх мэдэл, ажил үүрэг, удирдлагын бүтэц тогтолцооны дагуу харилцаа зэргийг тусгаж, ажилтан нэг бүртэй ажил үүргийн хуваарь, харилцагчийн болон компаний дотоод мэдээллийн нууцлалын гэрээ зэрэг бичиг баримтаар харилцан бүрэн дүүрэн ойлголцсон байна.
Компаний өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах удирдлагын багийн товч намтар
Сангийн менежер С.Батсайхан
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· Хүмүүнлэгийн ухааны их сургууль Англи хэлний бакалавар
· 2019 онд МУИС Бизнесийн сургуулийг Банк, Санхүү мэргэжлээр бакалавр
· 2020 оноос МУИС Бизнесийн сургуульд Магистрант
Ажлын туршлага:
· 2019-2021 онд Тээвэр Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын дилерээр ажилласан.
Хөрөнгө оруулалтын зөвлөх Ж.Батаа
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1990-1994 онд МУИС Эдийн засагч Бакалавр
· 1999-2000 онд University of Birmingham, England MBA
Ажлын туршлага:
· 1996-2000 Монгол банканд дилер, ахлах дилер
· 2001-2008 Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
· 2008-2010 Кредит Монгол ББСБ, Гүйцэтгэх захирал
· 2010-2017 Монголбанк, Санхүүгийн зах зээлийн Газрын захирал, хэлтсийн захирал
· 2017-2020 Тээвэр хөгжлийн банк, Гүйцэтгэх захирлын орлогч
·- 2021-2024 Хөгжлийн банк Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
· 2025 - БиБиЭсЭй ХХК ТУЗ-н дарга, хөрөнгө оруулалтын менежер