ГОУЛД ТРАСТ ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ТАНИЛЦУУЛГА
БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
Сангийн үйл ажиллагааг жигд, тасралтгүй явуулан сангийн гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сангийн хяналтын тогтолцоо ажиллах бөгөөд ийнхүү хяналтын тогтолцоог бүрдүүлснээр сангийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх үр дүнтэй.
Сангийн хяналтын тогтолцооны хяналтыг хэрэгжүүлэх этгээдүүд нь бие биенээ шатлан захирахгүй, нэг нэгэндээ үүрэг даалгавар оноохгүй бөгөөд бие биенээсээ харилцан хамааралгүйгээр хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Сангийн хяналтын тогтолцоо нь сангийн үйл ажиллагааны шат бүрт хэрэгжинэ. Үүнд:
- Дотоод хяналт;
- Сангийн Төлөөлөн удирдах зөвлөл нь сангийн үйл ажиллагаанд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-
- Кастодиан хяналт;
-
- Кастодиан нь гэрээний үндсэн дээр ХОМК нь холбогдох хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, заавар, сангийн дүрэм, журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан болон хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавина.
-
- Хөндлөнгийн аудит;
-
- Санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр сан нь хөндлөнгийн аудитын байгууллагаар аудитын шалгалт хийлгэж нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын стандартын хэрэгжилтэд хяналт тавих
-
- Төрийн хяналт.
-
Сангийн үйл ажиллагаанд тавих Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналт нь сангийн үйл ажиллагаа нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянана.
Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа
Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь мэргэжлийн түвшинд санд менежментийн үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу сангийн гишүүдийн эрх ашгийн төлөө, сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулна. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь өөрийн томилсон сангийн менежерээр дамжуулан Сангийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн нэгж эрхийн танилцуулгыг тогтмол олон нийтэд мэдээлж хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх үйл ажиллагааг хийх бөгөөд сангийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллах юм. Үүндээ сангийн хөрөнгийн удирдлага, арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэн зохистой удирдлагаар хангах, сангийн нэгж эрх эзэмшигчдийн бүртгэл болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөх, нэгж эрх эзэмшигчдийн хурал зохион байгуулах гэх мэт хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд тусгагдсан удирдлагаар хангах юм.
Нэгж эрхийн арилжаа
Хөрөнгө оруулагч нь сангийн нэгж эрхийг худалдах худалдан авах арилжаанд дараах дарааллаар оролцно.
Үнэт цаасны данс
Нэгж эрхийн арилжаа нь Монголын Хөрөнгийн Биржээр хийгдэх бөгөөд хөрөнгө оруулагч нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд өөрийн харилцагч үнэт цаасны компанид үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Үнэт цаасны данс нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон сангийн хөрөнгийн хадгалалтыг хариуцан ажиллах Хаан Банкны кастодиан банкны бүртгэлд найдвартай хадгалагдах юм. Хөрөнгө оруулагч та данс нээх талаар дэлгэрэнгүй мэдээллийг брокерийн үйл ажиллагаа эрхэлдэг үнэт цаасны компаниас тодруулах боломжтой.
Нэгж эрхийн үнэлгээ, захиалга
Сангийн нэгж эрх нь 0.01 грамм алтны төгрөгөөр илэрхийлэгдсэн үнэтэй жишиг үнэ байх бөгөөд Монголын хөрөнгийн биржийн арилжааны цагаар тогтмол шинэчлэгдэж, арилжааны захиалга тогтмол хийгдэж байна. Хөрөнгө оруулагчид нь нэгж эрхийг худалдан авах захиалгыг өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулан Монголын Хөрөнгийн Биржид оруулах бөгөөд Биржийн арилжааны зарчмаар нэгж эрхийн арилжаа нь байнга, тасралтгүй явагдана.
Төлбөр тооцоо
Сангийн нэгж эрхийг худалдан авсан, худалдсаны төлбөр тооцоо нь арилжаа хийсэнээс хойш ажлын 2 өдөрт хийгдэнэ. Багцийн арилжааны хувьд талууд төлбөр тооцоо хийх өдрийг харилцан тохирч болох бөгөөд энэ өдөр нь арилжаа хийснээс хойш ажлын 5 өдрөөс хэтрэхгүй байна.
Олон нийтэд мэдээлэл хүргэх
Санхүүгийн зохицуулах хорооноос нэгж эрхийг бүртгэх зөвшөөрөл гарснаар Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Гоулд Траст Биржээр арилжаалагддаг сангийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Мэдээллийг өөрийн вебсайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол хүргүүлж, нэгж эрхийн танилцуулга болон тараах материалыг үнэт цаасны компаниудад хүргүүлнэ.
Хөрөнгө оруулагч нь Кастодиан банкны тооцоолсон сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээ, нэгж эрхийн зах зээлийн үнэлгээг брокерийн компаниуд, хөрөнгийн биржийн болон сангийн веб хуудаснаас харах боломжтой.
Нэгж эрх эзэмшигчдийн эрх
Сангийн нэгж эрх эзэмшигч нь дараах эрхтэй байна:
- Өөрийн эзэмшиж буй нэгж эрхээ иргэний хуульд заасан зохицуулалтын хүрээнд захиран зарцуулах /худалдах, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулах, болон хуулиар зөвшөөрсөн бусад хэлбэр/
- Сангийн нэгж эрх эзэмшигчдийн хуралд нэгж эрх тус бүрээр саналын эрхтэй оролцох;
- Хөрөнгө оруулалтын сангийн талаарх холбогдох мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах
- Санг татан буугдсан тохиолдолд өөрт ногдох хөрөнгийг хүлээн авах
Нэгж эрхийг нийтэд санал болгох шийдвэр
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Би Би Эс Эй компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлын №2021/1 дугаар бүхий шийдвэрээр “Гоулд Траст” биржээр арилжаалагддаг санг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн хүрээнд 2025**** оны **** 03 сарын ****-18-ны өдөр сангийн нэгж эрхийг нийтэд санал болгон арилжаалахаар шийдвэрлэсэн. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 12 сарын 11-ний өдрийн хурлаар “Гоулд Траст” хамтын Биржээр арилжаалагдах санг бүртгэж авах тогтоол гарсан. Хавсралтаар сангийн дүрмийг оруулав. Хөрөнгө оруулагч та санд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахаас өмнө сангийн дүрэмтэй сайтар танилцаж шийдвэрээ гаргана уу.
Биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн танилцуулга
“Гоулд Траст” Биржээр арилжаалагддаг сан нь нэг бүр нь 0.01 грамм алттай тэнцэх үнэ бүхий нийт 50 сая нэгж эрхийг зарлаж, олон нийтэд тогмол санал болгон арилжаална. Хөрөнгө оруулагч нь үнэт цаасны брокерийн компаниар дамжуулан Монголын хөрөнгийн биржээс сангийн нэгж эрхийг худалдан авах боломжтой.
Сангийн нэгж эрхүүд нь бүгд ижил бөгөөд сангийн эзэмшлийг тодорхойлно. Нэгж эрх бүр шилжүүлэгдэх, арилжаалагдах, санд буцаан худалдагдах боломжтой. Сан нь нэгж эрх эзэмшигчдэд алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг хүртээх зорилготой. Иймд хөрөнгө оруулагч нь алтны ханшийн өөрчлөлтөөс өгөөж хүртэх боломжтой ба сан нь ирээдүйд аливаа ногдол ашиг хүлээн авахгүй ба хувиарлахгүй.