ГОУЛД ТРАСТ ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Сангийн зардлын дэлгэрэнгүй
Сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбогдох дараах зардлууд гарна. (харилцагч сангийн нэгж эрхийг худалдан авч 1 жилийн хугацаанд эзэмшиж байсан тохиолдолд)
Сангийн зардлууд нь нэгж эрх эзэмшигчээс нэмж төлөгдөхгүй бөгөөд тус зардлуудыг хуримтлуулан тооцож нийт сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээнд тооцогдоно.
Сангийн зардлуудыг өдөр бүр хуримтлуулан тооцож нэгж эрхийн үнэлгээг тооцоход ашиглана. Нэгж эрхэд 1 өдөр хөрөнгө оруулсан тохиолдолд сангийн зардал нь таны хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 0.0145 хувь байна.
*Сангийн зардлын хувь нь сангийн нийт хөрөнгө, нэгж эрхийн арилжааны эргэцтэй шууд холбоотой, арилжаа хийх болгонд гардаг зардлуудаас ихээхэн хамааралтай.
**Сангийн үйл ажиллагааны зардлуудад хуулийн дагуу зайлшгүй байх ёстой аудитын зардал, сангийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэхэд зориулсан маркетингийн үйл ажиллагааны зардал гэх мэт үйл ажиллагааны зардлууд туссан. Тогтмол зардлууд сангийн хөрөнгө өсөх тусам нэг нэгж эрх эзэмшигчид ногдох хэмжээ буурна.
***Санг үүсгэн байгуулахтай холбоотой Зохицуулагч байгууллага, арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжын байгууллагын хураамж, шимтгэл, хуулийн зөвөлгөө, үнэт цаасны танилцуулга бэлдэх, олон нийтэд суртчилан танилцуулах зэрэг зардлуудыг сангийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн турш өдөр бүр ижил дүнгээр хорогдуулан ХОМК-д төлнө.
Татвар
Сан нь тусгай зориулалтын компани хэлбэртэй хуулийн этгээд бөгөөд татвар төлөгч аж ахуй нэгж юм. Сангийн өдөр бүрийн үйл ажиллагаанаас үүсэх зардал болон хөрөнгө оруулагчийн хөрөнгийн үнэ цэнийн өөрчлөлтөөс хамаарч сан нь зардалтай ажиллах бөгөөд сангийн хөрөнгө оруулалтын өгөөж нь татвар ногдохгүй орлого байхаар хүлээгдэж байгаа тул орлогын албан татварт ногдох ашигт ажиллагаагүй байна. Иймд хөрөнгө оруулагчийн өгөөжид давхар татвар тооцогдохгүй буюу алтны үнийн өсөлтөөс үүдэх орлогод сангийн зүгээс татвар ногдуулан тооцохгүй.
Хөрөнгө оруулагч нь өөрийн арилжааны орлогод ногдох ХХОАТатвар эсхүл ААНОАТатварыг татварын хууль тогтоомжийн дагуу хариуцан төлнө. Сан нь хөрөнгө оруулагчийн өгөөжид татвар суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй болно.
Сангийн үйл ажиллагааны хугацаа
Сан нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд хугацааны эцэст Нэгж эрх эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хугацааг дахин сунгаж болно.
Цэвэр хөрөнгийн үнэлгээ, нэгж эрхийн үнэ
Сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээг тооцохдоо сангийн хөрөнгийн нийт дүнгээс сангийн нийт өр төлбөр, зардлыг хасч тооцно. Сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээ нь алтны төгрөгт шилжүүлсэн үнэтэй ойролцоо байна. Сангийн цэвэ хөрөнгийн үнэлгээг Кастодиан банк хараат бусаар тооцоолон өдөр бүрийн биржийн арилжааны цагын дараа зарлах бөгөөд Хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрсдөө болон хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд зарлана.
Сангийн нэгж эрхийн үнийг доорх байдлаар тодорхойлно:
НЭГЖ ЭРХИЙН ҮНЭ=(Алт авах ханш*Ам.доллар авах3110.34768+Алт зарах ханш*Ам.доллар зарах3110.34768)/2
Нэгж эрхийн үнэ тодорхойлохдоо олон улсын хөрөнгийн зах зээл дээрх алтны ам.долларын эсрэг харьцах авах болон зарах ханшийг ам.долларын эсрэг төгрөгийн авах болон зарах ханштай тус тус харьцуулана.
Нэгж эрхийн үнэд үндэслэн нэгж эрхийг зарах (нэгж эрхийн үнээс их байна), буцаан худалдан авах (нэгж эрхийн үнээс бага) ханшийг Үндсэн оролцогч биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад байнга санал болгоно.
Нэгж эрхийг зарах, буцаан худалдан авах ханшийн зөрүүний дээд хязгаарыг Сан тухайн үеийн олон улсын зах зээл дээрх алтны ханшийн хэлбэлзэл, төгрөг болон ам.долларын ханшийн хэлбэлзэл, гадаад, дотоод зах зээлийн хөрвөх чадвар зэргээс хамааруулан тогтоох бөгөөд зах зээл дээр онцгой савалгаа үүсэхээс бусад тохиолдолд нэгж эрхийн үнийн 2 хувиас хэтрэхгүй.
Хөрөнгө оруулалтын бодлого
Сангийн хөрөнгө оруулалтын зорилт нь Монголын хөрөнгө оруулагч, алтны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд, банкны хадгаламж эзэмшигчид, ялангуяа ам долларын хадгаламж эзэмшигчдэд хөрөнгө оруулан өгөөж хүртэх, арилжаа хийж ашиг олох, ханшийн эрсдэлээс хамгаалагдах боломжийг олгох юм.
Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил үр дүн авчрах бөгөөд сан нь идэвхгүй удирдлагатай учир зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд сул чөлөөт, төлбөр тооцоо хийж буй мөнгөн хөрөнгийг банканд байршуулна.
Сан нь олон улсын зах зээл дээр чөлөөтэй, идэвхтэй арилжаалагддаг алтыг хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд Хөрөнгө оруулалтын нийт нэгж эрхийн үнэлгээний дүнтэй 100 хувь ижил дүнтэйгээр алтанд хөрөнгө оруулалт хийнэ.
Сангийн хөрөнгийн найдвартай байдлыг байнга хангах, гадаад дотоодын зах зээл, харилцагч санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг байнга судална.
- Санд зөвшөөрөгдөх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд дараах хөрөнгө оруулалтын хэрэгслүүд хамаарна. Үүнд:
- Алтны АНУ-ын Нью Иоркын хөрөнгийн биржид бүртгэлтэй SPDRIShares Gold TrustShares ETF-н нэгж эрх
- Гадаадын болон үндэсний валют;
- Санд хязгаарлалт бүхий зөвшөөрөгдөх дараах хөрөнгө оруулалтын болон санхүүгийн хэрэгслүүд хамаарна. Үүнд:
- ТТГЧ-ыг хангах зорилгоор банкнаас авах зээл (Санхүүгийн зохицуулах хорооноос журамлан, зөвшөөрсөн тохиолдолд ашиглана.)
- Алт болон валютын үүсмэл санхүүгийн хэрэгсэл (Санхүүгийн зохицуулах хорооноос журамлан, зөвшөөрсөн тохиолдолд ашиглана.);
Сангийн хязгаарлалт бухий хэрэгслүүдийг тайлбарлавал:
Зээл: “Гоулд Траст” биржээр арилжаалагддаг сан нь олон нийтэд нэгж эрхээ гаргах, гаргасан нэгж эрхээ буцаан худалдан авах үүрэг хүлээдэг биржээр арилжаалагддаг сан юм. Сан нь хөрөнгө оруулагчид нэгж эрхийн төлбөрт мөнгөн хөрөнгө олгохдоо өөрт буй сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг ашиглах бөгөөд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөний төлбөр тооцоо саатсан тохиолдолд банкнаас богино хугацаатай зээл авч болно. Энэхүү зээлийг нь нэгж эрхэд харгалзах хөрөнгө оруулалтыг буцаан худалдсаны төлбрийг хүлээн авах хүртэл хугацаанд авах бөгөөд төлбөр хүлээн авсан даруйд буцаан төлнө.
Санхүүгийн үүсмэл хэрэгсэл: Сангийн худалдсан, буцаан худалдан авсан нэгж эрхийн арилжаа болон төлбөр тооцоо хийх хоорондох цаг хугацааны зөрүү болон төлбөр тооцоо саатахаас үүдэн зах зээл дээр алтны үнэ, валютын ханшны зөрүү үүсэх эрсдлээс хамгаалан зөвхөн хедж хийх зорилгоор ашиглагдана.
Удирдлага, Зохион байгуулалт
Гоулд Траст биржээр арилжаалагддаг сангийн хөрөнгийг зөв зохистой удирдан, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд байршуулж, удирдах үйл ажиллагааг эрхлэхэд мэргэжлийн туршлагатай, мэргэжлийн ёс зүйг эрхэм болгосон баг хамт олон, зохистой засаглалаар ажиллана.
Сангийн дээд эрх, удирдлагыг Нэгж эрх эзэмшигчдийн хурал хэрэгжүүлэх бөгөөд хурлын эзгүйд хурлаас томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөл ажиллана. Сангийн дүрмийг энэхүү танилцуулгын Хавсралтанд байршуулсан болно.
Сангийн Нэгж эрх эзэмшигчдийн анхны хурал болтол ажиллах Төлөөн удирдах зөвлөлийн гишүүд:
ТУЗ-н дарга Г.Төмөрхуяг
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1986 онд ЗХУ, Москва, Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, гадаад худалдааны эдийн засагч
ТУЗ-н гишүүн Ш.Энхтөр
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1997 онд МУИС, Эрх зүйч
· 2004 онд СЭЗДС, банкны удирдлага
ТУЗ-н гишүүн Л.Ишжамц
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1994 онд ЦСДС, эрх зүйч
· 2007 онд СЭЗДС, банкны эдийн засагч
2009 онд МУИС, хууль, магистр
Удирдлагын баг
Компаний удирдлага болон нийт багийн гишүүд нь банк санхүү, менежментийн чиглэлээр мэргэшсэн, бие биенээ орлох чадвартай, ажил мэргэжлийн дадлага туршлагатай баг хамт олон ажиллана.
Компаний дотоод журмаар үүрэг хариуцлага, ажилтан бүрийн эрх мэдэл, ажил үүрэг, удирдлагын бүтэц тогтолцооны дагуу харилцаа зэргийг тусгаж, ажилтан нэг бүр ажил үүргийн хуваарь, харилцагчийн болон компаний дотоод мэдээллийн нууцлалыг бүрэн ханган ажиллана.
Хөрөнгө оруулалтын зөвлөх Ж.Батаа
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1990-1994 онд МУИС Эдийн засагч Бакалавр
· 1999-2000 онд University of Birmingham, England MBA
Ажлын туршлага:
· 1996-2000 Монгол банканд дилер, ахлах дилер
· 2001-2008 Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
· 2008-2010 Кредит Монгол ББСБ, Гүйцэтгэх захирал
· 2010-2017 Монголбанк, Санхүүгийн зах зээлийн Газрын захирал, хэлтсийн захирал
· 2017-2020 Тээвэр хөгжлийн банк, Гүйцэтгэх захирлын орлогч
·-2021-2024 Хөгжлийн банк Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
·2025 - БиБиЭсЭй ХХК ТУЗ-н дарга, хөрөнгө оруулалтын менежер
Сангийн менежер С.Батсайхан
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· Хүмүүнлэгийн ухааны их сургууль Англи хэлний бакалавар
· 2019 онд МУИС Бизнесийн сургуулийг Банк, Санхүү мэргэжлээр бакалавр
· 2020 оноос МУИС Бизнесийн сургуульд Магистрант
Ажлын туршлага:
· 2019-2021 онд Тээвэр Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын дилер мэргэжлээр ажилласан.
Танилцуулга
Гоулд Траст биржээр арилжаалагддаг сангийн үндсэн зорилго нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн дээр сангийн хөрөнгийг алтанд хөрөнгө оруулдаг SPDR Gold Shares ETF-т оруулах замаар алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг нэгж эрх эзэмшигчдэд хүртээхэд чиглэнэ.
Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил бөгөөд сан нь идэвхгүй удирдлагатай учир зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны Биржээр арилжаалагддаг санд алтны спот болон фьючерс хэлцэл хийх авах замаар алтанд хөрөнгө оруулалт хийнэ.
Сангийн хөрөнгө оруулалт хийх үндсэн хэрэгсэл нь Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг алтны биржээр арилжаалагддаг сан болох SPDRIshares Gold SharesTrust юм. Ishares Gold TrustУг биржээр арилжаалагддаг сан нь алтны үнэтэй зэрэг хөдөлдөг, зардал багатай, үр ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр юм. (цаашид алт гэнэ)
Сангийн хөрөнгийн бүтцэд зөвхөн алт байдаг бөгөөд сангийн эзэмшиж буй биет алт нь London болон New York хотууд дах кастодиан банк болох JP Morgan, HSBC-ын алтны сейфэнд хадгалагддаг. Уг сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авч болно.
Сан нь нэгж эрхээ тасралтгүй горимоор буцаан худалдан авах үүрэгтэй учир нэгж эрх худалдан авахх тухай бүрт нэгж эрх эзэмшигчийн мөнгийг өгөх зорилгоор сул чөлөөт мөнгөн хөрөнгө нь банкаар шилжих, эсвэл Санхүүгийн Зохицуулах Хорооноос журамлан зөвшөөрсөн тохиолдолд банкнаас зээл авах байдлаар сангийн хөрөнгөд мөнгөн хөрөнгийн үлдэгдэл байж болнона.
Сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа дээр дурдагдсан санхүүгийн хэрэгслүүдээр хязгаарлагдах бөгөөд өөр хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй.
Сангийн нэгж эрхийн үнэлгээ нь 0.01 грам алтны олон улсын зах зээл дээрх үнийг даган хөдлөх бөгөөд ижил төстэй бүтээгдэхүүн болох биет алтны хөрөнгө оруулалтаас харьцангуй бага зардалтайгаар алтанд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Сангийн нэгж эрхийн үнэлгээ нь цэвэр хөрөнгөөр тооцогдох тул сангийн үйл ажиллагаатай холбогдох зардлууд нь нэгж эрхийн үнэлгээнд тусгагдсан байна.
Сан нь нэгж эрхээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр арилжаалах бөгөөд сангийн үндсэн оролцогчоор дамжуулан нэгж эрхээ худалдах, буцаан худалдах үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ.ishares.com/us/literature/fact-sheet/iau-ishares-gold-trust-fund-fact-sheet-en-us.pdf
СВОТ шинжилгээ
Давуу талууд
- Сан нь дотоодын хөрөнгө оруулагчид олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа нь олон улсын зах зээлд алтны ханшийн өсөлтөөс өгөөж олохоос гадна, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс өгөөж олох буюу төгрөгийн ханш сулрах эрсдэлээс хамгаалагдах боломжтой юм.
- Хөрөнгө оруулагч нь Сангийн нэгж эрхийг худалдан авах, буцаан худалдах арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан хийх бөгөөд сан нь үндсэн оролцогчоор дамжуулан өөрийн нэгж эрхийг зах зээлийн үнэлгээгээр худалдан авах үүрэгтэй. Иймд сангийн нэгж эрх нь өндөр хөрвөх чадвартай буюу хэзээд борлуулагдах боломжтой бүтээгдэхүүн юм.
- Алтанд бага хэмжээгээр буюу 0.01 грамм алттай тэнцэх хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх боломж олгоно.
- Зохицуулалт, хяналттай зах зээлд арилжаалагдах тул найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.
- Хөрөнгө оруулалтын сагс үүсгэх болон урт хугацааны үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоно.
Сул тал
- Алтны ханш нь ажлын 5 өдөрт 24 цагаар арилжаалагддаг боловч Монголын хөрөнгийн биржийн арилжааны цаг богино байгаа бөгөөд Дэлхийн томоохон зах зээлүүд болох АНУ ба Европын улсуудын хөрөнгийн захын арилжааны цагт алтны ханшийн савалгаа харьцангуй өндөр байдаг. Иймд алтанд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг санд богино хугацааны хөрөнгө оруулалт хийхээс урт хугацаанд алтанд хөрөнгө оруулалт хийх нь илүү үр дүнтэй байдаг.
Боломж
- Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой тухайн бүтээгдэхүүний онцлогийг шингээсэн дүрэм, журам батлагдах нь зах зээлд арилжаалагдахад илүү хялбар болох боломжтой.
- Биржийн арилжааны хэмжээ өсч байгаагаас хамаарч арилжааны шимтгэлийн хувь буурах боломжтой.
Эрсдэл
- Гадаад валютын арилжаанд хомсдол үүсэх, гадаад төлбөр тооцоо удаашрах нь сангийн нэгж эрхийг буцаан худалдсан хөрөнгө оруулагчдын төлбөрийг хийхэд цаг алдах магадлал үүсдэг.