Бидний тухай
“Би Би Эс Эй ҮЦК” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 22-нд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагад нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн зөвлөгөө үзүүлэх
зорилгоор үүсгэн байгуулагдаж улмаар Монголын хөрөнгийн бирж дээр гадаадын болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахуйц хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 63 тоот тогтоолоор Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авсан болно.
Компаний эрхэм зорилго
Хөрөнгө оруулагч нарт олон улсын хөрөнгө оруулалтын стандарт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Үйл ажиллагааны чиглэл “Би Би Эс Эй ҮЦК” ХХК нь хэд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулах, түүний хөрөнгийг итгэмжлэн удирдах, төлөөлөх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг санхүүгийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтад байршуулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэж, менежментийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж ашигт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулна.

Удирдах зөвлөл
Сангийн менежер С.Батсайхан
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
·Хүмүүнлэгийн ухааны их сургууль Англи хэлний бакалавар 24Сангийн нэгж эрхийн танилцуулга
· 2019 онд МУИС Бизнесийн сургуулийг Банк, Санхүү мэргэжлээр бакалавр
· 2020 оноос МУИС Бизнесийн сургуульд Магистрант
Ажлын туршлага:
·2019-2021 онд Тээвэр Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын дилерээр
ажилласан.
2025 -БиБиЭсЭй ХХК-д хөрөнгө оруулалтын сангийн менежер
Хөрөнгө оруулалтын зөвлөх Ж.Батаа
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал:
· 1990-1994 онд МУИС Эдийн засагч Бакалавр
· 1999-2000 онд University of Birmingham, England MBA
Ажлын туршлага:
· 1996-2000 Монголбанканд дилер, ахлах дилер
· 2001-2008 Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
· 2008-2010 Кредит Монгол ББСБ, Гүйцэтгэх захирал
· 2010-2017 Монголбанк, Санхүүгийн зах зээлийн Газрын захирал, хэлтсийн
захирал
· 2017-2020 Тээвэр хөгжлийн банк, Гүйцэтгэх захирлын орлогч
·- 2021-2024 Хөгжлийн банк Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг
гүйцэтгэгч
· 2025 -
БиБиЭсЭй ХХК ТУЗ-н дарга, хөрөнгө оруулалтын менежер