ТАТВАР

ЭНЭХҮҮ ХЭСЭГ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТАТВАРЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗОРИЛГОТОЙ БИШ БӨГӨӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ЭСХҮЛ ИРГЭНШИЛТЭЙ ОРНЫ ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТУСГАЙ НӨХЦӨЛ, ЖУРМААР ЗОХИЦУУЛАГДАХ БОЛОМЖТОЙ.  ИЙМД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА ӨӨРИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ЭСХҮЛ ИРГЭНШИЛТЭЙ ОРНЫ ТАТВАРЫН ОРЧИНТОЙ САЙТАР ТАНИЛЦАН ТАТВАРЫН ЗӨВЛӨХТЭЙ ЗӨВЛӨЛДӨЖ ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

САНГИЙН ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАР

Сан нь Монгол Улсын “Татварын ерөнхий хууль”, “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хууль болон татварын бусад хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, татварын харилцаанд орно.

             Сан нь үйл ажиллагаа эрхлэх бүхий л тайлант хугацаанд хөрөнгө оруулалтын үнэ цэнийн өөрчлөлтөөс гадна, үйл ажиллагаанд үүсэх зардлуудтай бөгөөд тайлант хугацаанд үргэлж цэвэр зардалтай ажиллана. Сан нь ногдол ашиг болон хүүгийн орлого зэрэг хөрөнгө оруулалтын орлого олохгүй.

             Иймд хөрөнгө оруулагч нь алтны үнийн өсөлтөөс олох орлогод ногдох албан татвар давхар тооцогдохгүй буюу сан нь татвар ногдох орлоготой ажиллахгүй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ОРЛОГОД НОГДОХ ТАТВАР

Хөрөнгө оруулагч нь “Татварын ерөнхий хууль”, “Хувь хүний орлогын албан татварын тухай” хууль болон татварын бусад хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд орлогын албан татвар төлнө. Хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгө оруулалтын орлогод ногдох албан татварыг хариуцан төлөх юм.

             Санг үүсгэн байгуулах үеийн санд хөрөнгө оруулсантай холбогдох татвар нь хувьцааны хөрөнгө оруулалтын татварын орчинтой ижил байгаа бөгөөд сан нь хөрөнгө оруулагчийн нэгж эрхийн арилжааны орлогод ногдох татвар төлөлттэй холбогдох аливаа хариуцлага хүлээхгүй болно.

СошиалХолбоос

@ 2026 Бүх эрхийн зохиогчийн эрх