БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ТУХАЙ

АЛТАНД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ ETF -Н ТУХАЙ

Алтны ETF нь хөрөнгө оруулагчдад сангаар дамжуулан алтны үнийн хөдөлгөөнөөс өгөөж хүртэх боломжийг бий болгодог. Алтны ETF нь биет алт худалдан авахад үүсдэг нэмэгдэл зардалгүйгээр алтанд хөрөнгө оруулалт хийх хялбар бөгөөд үр дүнтэй арга, хэлбэр болсоор иржээ. Жишээлбэл биет алт нь хулгайлагдах эрсдэлтэй, бага дүнгээр худалдан авах боломжгүй, харуул хамгаалалтын зардал, даатгалын зардал өндөр гарах гэх мэт хүндрэлүүдтэй байдаг нь хөрөнгө оруулагчдийг алтанд хөрөнгө оруулалт хийхэд хүндрэл учруулдаг. Алтны ETF нь алттай ижил үнийн хөдөлгөөнтэй бөгөөд дээрх бусад эрсдэлийг хөрөнгө оруулалтын менежментийн компани хариуцдаг учир хялбарбөгөөд хямд зардалтайгаар алтанд хөрөнгө оруулах боломжийг бий болгодог.

Хөрөнгө оруулагч нь биржээс хувьцаа авч байгаатай адилаар биржээс Алтны ETF-н нэгж эрхийг худалдан авах боломжтой. Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон үндсэн оролцогчид нь олон улсын зах зээлд алтанд хөрөнгө оруулалт хийн нэгж эрхийн үнэлгээг алттай ижил байх нөхцөлийг бүрдүүлдэг учир нэгж эрхийн үнэлгээ нь алтны үнэтэй байнга ижил түвшинд байдаг.

Алтны ETF-ийн зах зээл нь сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй байгаа бөгөөд Дэлхийн алтны зөвлөл (World Gold Council)-ийн судалгаагаар алтны ETF-үүдийн нийт хөрөнгө оруулалт 2025 онд нийт 4,000 тонн алт болж, өмнөх оноос 677 тн алтаар нэмэгдсэн байна.

 

БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ДАВУУ ТАЛУУД

ETF сангийн давуу тал нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагчдад үүсдэг бэрхшээлүүдийг арилгаж бага зардалтайгаар багцын хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог. Сан нь ихэвчлэн идэвхгүй хэлбэрийн удирдлагатай байдаг тул шууд хөрөнгө оруулалт хийх болон бусад хамтын сангаас илүү хямд өртөгтэй байдаг. 

ETF сангийн давуу тал

  • Олон хувьцааны багц, санхүүгийн хэрэгслүүдийг нэг арилжаагаар авах эсхүл зарах боломжтой.
  • Бага зардалтай бөгөөд брокерийн шимтгэл багатай.
  • Диверсификаци нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг олгодог.

ETF сангийн сул тал

  • Идэвхтэй удирдлагатай ETF нь өндөр зардалтай байдаг.
  • Суурь хөрөнгө арилжаалагдаж буй зах зээлд хөрвөх чадвар багатай үед төлбөр тооцооны гүйлгээ удааширдаг.

БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

1993 онд S&P идекст хөрөнгө оруулалт хийдэг биржээр арилжаалагддаг сан үүсгэн байгуулагдан Америкийн хөрөнгийн бирж (AMEX)-д амжилттайгаар гарч зах зээлд чөлөөтэй арилжаалагдаж эхэлсэн. Түүний дараагаар NASDAQ-100, Dow Jones Industrial Average гэх мэт томоохон индексийн үнэт цааснуудад ижил хувиар хөрөнгө оруулж индексийн гүйцэтгэлтэй ижил биржээр арилжаалагддаг сангууд гарсан. Харин 1998 онд АНУ-д уурхай, мэдээллийн технологи,  олон нийтийн сүлжээний гэх мэт эдийн засгийн секторуудын хувьцаанд хөрөнгө оруулдаг сангууд гарсан нь биржээр арилжаалагддаг сангийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан бөгөөд 1998 оны сүүл гэхэд АНУ-н эдийн засагт томоохон хэмжээг эзэлдэг салбаруудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг сангууд гарсан байна.

            2002 оноос эхлэн АНУ-н засгийн газрын бондод хөрөнгө оруулалт хийдэг сангууд гарсан бөгөөд цаашид валют, таваарууд гэх мэт төрөл бүрийн биржээр арилжаалагддаг сангууд зах зээлд гарч олон нийтэд санал болгон арилжаалагдаж эхэлсэн.

Биржээр арилжаалагддаг сангийн зардал багатай, хөрвөх чадвар өндөртэй, татварын үр ашигтай гэх мэт давуу талууд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа бөгөөд сүүлийн 16 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн зах зээлд БАС-гуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсөж байна. Тухайлбал, PWC олон улсын аудит, хөрөнгийн үнэлгээний компаний судалгаагаар хойд Америкийн БАС-гууд жилд дунджаар 23 хувийн өсөлтийг үзүүлж байна.

 

БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөрөнгийн биржээр нэгж эрх нь чөлөөтэй арилжаалагддаг бөгөөд нэгж эрхээ биржээр дамжуулан худалдах, буцаан худалдан авах үйл ажиллагааг байнга хэрэгжүүлж байдаг хөрөнгө оруулалтын санг Биржээр арилжаалагддаг сан /БАС, Exchange traded fund, ETF/ гэдэг. Чөлөөтэй арилжаалагддаг тул биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн хөрвөх чадвар өндөр, хөрөнгө оруулалтын ашгаас шимтгэл авдаггүй, татварын үр ашигтай, идэвхгүй удирдлагатай байдаг, хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь бусад хамтын сангуудыг бодвол бага учир хөрөнгө оруулалт хийхэд хамтын сангаас харьцангуй бага зардалтай байдаг. Investment Company Institute-ийн 2020 оны судалгаагаар ETF нь хамтын сангаас дунджаар 2.7 дахин бага зардалтай тухай үр дүн гарсан байна. Сангийн хөрөнгө оруулагчид нь өөрийн харилцах брокерийн компанидаа зөвхөн арилжааны шимтгэл л төлнө. Хөрөнгө оруулагч нь сангийн эзэмшиж буй суурь хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах боломжгүй бөгөөд зөвхөн сангийн нэгж эрхийг худалдах, худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлд ETF нь төрөл бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр багц бүрдүүлдэг туршлага байдаг. Сан нь нэг буюу хэд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжтой.  Олон улсын туршлагаар дараах төрлийн ETF-үүд  байдаг.

  • Зөвхөн нэг төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулдаг
    • Бондын ETF
    • Таваарын ETF
    • Койны ETF
    • Үнэт металын ETF гэх мэт.
  • Салбарын компануудийн үнэт цааснаас багц бүрдүүлдэг
    • Алт олборлох салбарын ETF
    • Санхүүгийн салбарын ETF
    • Цахим спортын салбарын ETF
    • Цахим худалдааны салбарын ETF гэх мэт.
  • Бүс нутгийн үнэт цааснаас багц бүрдүүлдэг
    • АНУ-н хувьцааны ETF
    • Европын холбооны хувьцааны ETF
    • БНХАУ-н хувьцааны ETF гэх мэт.
  •  Индексийн ETF
    • S&P индекст суурилсан ETFDow Johnes индекст суурилсан ETF
    • FTSE 100 индекст суурилсан ETF

Түүхий эдийнаваарын болон бусад индекст суурилсан ETF гэх мэт.

СошиалХолбоос

@ 2026 Бүх эрхийн зохиогчийн эрх