Долоо хоногийн тойм

  • Зах зээлийн мэдээ
2026-09-05

BBSA GOLD WEEKLY

2026.09.01 – 09.05  |  Долоо хоногийн тойм  |  Ирэх 7 хоног: 2026.09.08 – 09.12

www.bbsa.mn  |  ВЭБСАЙТ — ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВИЛБАР

 

Долоо хоногийн үнийн дүгнэлт

Хаалтын үнэ

7 хоногийн муж

7 хоногийн өөрчлөлт

ATH-с зай

12 сарын өсөлт

$4,437

$4,280–$4,510

–0.9%

–21%

+28.5%

 

 

Сүүлийн 4 долоо хоногийн гүйцэтгэл

Хаалт

Үнэ

7 хоногийн өөрчлөлт

2026.08.15

$4,383

▓▓  +0.90%

2026.08.22

$4,604

▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓  +5.00%

2026.08.29

$4,478

  –3.25%

2026.09.05

$4,437

  –0.90% ← ЭНЭ ДОЛОО ХОНОГ

 

Тайлбар: ▓ = үнийн өсөлт  |  ░ = үнийн уналт  |  Хэвтээ уртасгал нь ±8%-д харьцуулсан харьцангуй хэмжээ.

 

 

Долоо хоногийн тойм

Долоо хоног Баасан гарагийн НФП дээр төвлөрсөн бөгөөд хатуу хувилбар яг биеллээ. 8-р сарын ажил эрхлэлт 162,000 болж хүлээлтийн ~56,000-аас гурав дахин их гарлаа. Түүнчлэн 7-р сарын –23,000 тоо +21,000 болж дээш засагдав. Алт мэдээ гарсны дараа шууд 2%+ унасан боловч уналтынхаа хэсгийг нөхөж $4,437-д хаагдаж, долоо хоногт –0.9% буурав.

НФП-ийн дараа 9-р сард хүү өсгөх магадлал 55%-аас ~65% хүртэл өслөө (Reuters). Хүчтэй ажлын зах зээл Fed-ийн албаныханд “шаардлагатай бол ажлын байрны хохиролгүйгээр хүү өсгөж болно“ гэсэн итгэл өгсөн. Гурван FOMC гишүүн өмнө нь хүү өсгөхийг ил тод дэмжсэн байсан нь одоо илүү магадлалтай харагдаж байна.

Гэвч чухал зүйл: уналт бүрэн капитуляц болсонгүй. Долоо хоногийн эхэнд алт хэдхэн минут $4,280 хүрч унасан боловч $4,300 орчимд ETF хөрөнгө оруулагчид идэвхтэй авалт хийж, барууны институцууд ч дагаж орж ирснээр үнэ сэргэв. Долларын өгөөжийн үсрэлт хурдан суларч, USD/JPY йений интервенцийн улмаас доод түвшинд буцсан нь долларыг барив. Мягмар гарагийн сул ADP (38K — 2-р сараас хойш хамгийн сул) энэ зөөлөн суурийг тавьсан.

Технникийн хувьд алт 100 DMA ($4,354) болон 200 DMA ($4,534)-ийн хооронд хавчигдаж байна. Урт хугацааны yield-top таамгийн 3 эсрэг хүч (урт өгөөж Fed-ийн ажлыг хийж байгаа, Сангийн яамны зөрчил, йений интервенц) хэвээр амьд. Ирэх долоо хоногийн ХҮИ (09.10) энэ хатуу үнэлгээг батлах эсвэл эсэргүүцэх шийдвэрлэх мэдээ болно.

Долоо хоногийн гол дүгнэлт:

НФП 162К (хүлээлт 56К) + 7-р сар дээш засагдав → хүү өсгөх магадлал ~65% → алт –2% унаад $4,437-д сэргэв. Хатуу хувилбар биеллээ.

ГЭВЧ $4,280-д ETF+баруун авалт, йений интервенц, сул ADP → уналт хязгаарлагдав. Гол тест: 09.10 ХҮИ → 09.15–16 FOMC.

 

 

Гол хөдөлгөгч хүчин зүйлс

АВГУСТЫН НФП: 162,000 — ГЭНЭТИЙН ХҮЧТЭЙ

8-р сарын ажил эрхлэлт 162,000 болж хүлээлтийн ~56,000-аас гурав дахин их гарлаа. 7-р сарын –23,000 тоо +21,000 болж дээш засагдав. Ажилгүйдэл 4.1% хэвээр. Fed-ийн албаныхан “шаардлагатай бол ажлын зах зээлд хохирол учруулалгүй хүү өсгөж болно“ гэдэгт итгэлтэй болов.

▶  Алтанд: ХҮЧТЭЙ ДАРАМТ

ХҮҮ ӨСГӨХ МАГАДЛАЛ ~65% ХҮРЭВ

НФП-ийн дараа 9-р сард хүү өсгөх магадлал 55%-аас 59%, дараа нь Reuters-ийн мэдээгээр ~65% болж өслөө. Алт мэдээ гарсны дараа шууд 2%+ унаж, дараа нь уналтынхаа хэсгийг нөхөж $4,437-д хаагдав. АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон доллар өслөө.

▶  Алтанд: ДАРАМТ

ГЭВЧ — ЭСРЭГ ХҮЧНҮҮД АМЬД ХЭВЭЭР

Уналт бүрэн капитуляц болсонгүй. Долларын өгөөжийн үсрэлт хурдан суларч, USD/JPY йений интервенцийн улмаас доод түвшинд буцав. Долоо хоногийн эхэнд гарсан сул ADP (38K — 2-р сараас хойш хамгийн сул) зөөлөн суурь тавьсан. Алт $4,280 хүрч унаад $4,300-д хүчтэй эрэлт олж сэргэв.

▶  Алтанд: ДЭМЖЛЭГ (эсрэг хүч)

$4,280-Д ХҮЧТЭЙ ЭРЭЛТ — БАРУУН ЧХУДАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

Долоо хоногийн эхэнд алт хэдхэн минут $4,280 хүрч унасан боловч $4,300 орчимд ETF хөрөнгө оруулагчид идэвхтэй авалт хийж, барууны институцууд ч дагаж орж ирснээр үнэ сэргэв. Энэ нь доод түвшинд бодит физик болон институцийн эрэлт байгааг харуулж байна.

▶  Алтанд: ДЭМЖЛЭГ

ТЕХНИКИЙН БАЙДАЛ — ХОЁР ДУНДАЖИЙН ХООРОНД

Алт 100 хоногийн хөдөлгөөнт дундаж ($4,354) болон 200 хоногийн хөдөлгөөнт дундаж ($4,534)-ийн хооронд хавчигдаж байна. Доод дэмжлэг $4,354, дээд эсэргүүцэл $4,534. Аль нэгийг эвдэх нь дараагийн чиглэлийг тодорхойлно. Momentum сулрсан ч бүтэц эвдрээгүй.

▶  Алтанд: NEUTRAL (муж дотор)

YIELD-TOP ТААМАГ — ТОХИОЛДОЛ БҮРДСЭЭР

Хүчтэй НФП богино хугацаанд өгөөжийг өсгөсөн ч урт хугацааны 3 эсрэг хүч хэвээр: (1) урт өгөөж 5.20%+ аль хэдийн Fed-ийн ажлыг хийж байна, (2) Сангийн яамны бонд авалт Fed-тэй зөрчилдөж байна, (3) йений интервенц долларыг барьж байна. Гэвч containment (хязгаарлалт) болохоос эргэлт биш.

▶  Алтанд: УРТ ХУГАЦАА ДЭМЖЛЭГ

 

 

Техникийн шинжилгээ

Алт 100 DMA ($4,354) болон 200 DMA ($4,534)-ийн хооронд тодорхой мужид оров. Доод дэмжлэг $4,280–$4,300 (энэ долоо хоногт ETF+баруун институц идэвхтэй авсан бүс), дээд эсэргүүцэл 200 DMA $4,534. Momentum сулрсан ч хөдөлгөөнт дундажуудын бүтэц бүрэн эвдрээгүй. Аль нэг хязгаарыг эвдэх нь дараагийн чиглэлийг тодорхойлно — доош бол $4,267, дээш бол $4,604 (8-р сарын дээд).

Үнийн түвшин

Ач холбогдол

Тайлбар

$4,280–$4,300

Гол дэмжлэг — эрэлтийн бүс

ETF + баруун институц энд идэвхтэй авав

$4,354

100 DMA — богино хугацааны дэмжлэг

Доош бол $4,300 руу дахин тест

$4,437

Одоогийн хаалтын үнэ

Хоёр дундажийн голд

$4,534

200 DMA — гол эсэргүүцэл

Давбал bullish бүтэц эргэн сэргэнэ

$4,604

8-р сарын дээд — дараагийн эсэргүүцэл

200 DMA давсны дараагийн зорилт

 

 

BBSA Sentiment Indicator

Үзүүлэлт

Төлөв

НФП / Ажил эрхлэлт (08.2026)

○ Хүчтэй — 162К (хүлээлт 56К), 7-р сар +21К болж дээш засагдав

Fed бодлого

○ Хатуу — 9-р сард хүү өсгөх магадлал ~65% болж өслөө

Ам.доллар

◐ Холимог — НФП-ээр өссөн ч йений интервенц, сул ADP хязгаарлав

Урт хугацааны өгөөж / Yield-top

◐ Тохиолдол бүрдэж байна — 30 жил 5.20%+ Fed-ийн ажлыг хийж байна

Төв банк + ETF эрэлт

● Маш хүчтэй — WGC 7-р сар +23т (Хятад +20т), $4,300-д ETF+баруун авалт

Техникийн төлөв

◐ Neutral — 100 DMA ($4,354) / 200 DMA ($4,534) хооронд

Фискал / Сангийн яам

● Дэмжлэг — бонд авалт Fed-тэй зөрчилдөж, урт өгөөжийг дарж байна

Институцийн байр суурь

● Сайжирсан — Schroders bullish болов, банкууд таамаглалаа дээшлүүлэв

BBSA Sentiment Score

57 / 100  —  ХОЛИМОГ (институцийн эргэлт сайжруулав)

 

 

Институцийн байр суурь (Kitco / MetalsDaily)

Хүчтэй НФП-ийн дараа институцууд богино хугацаанд болгоомжтой болов. Ихэнх нь алт $4,354–$4,534 мужид хажуу тийш арилжаална гэж үзэж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн ХҮИ шийдвэрлэх хүчин зүйл гэдэгт санал нэгдэж байна.

Байгууллага / Эх сурвалж

Байр суурь

Тайлбар

InvestingCube

Богино bearish

“$4,500-аас доош богино хугацааны төлөв bearish болов. Momentum сулрсан, өндөр өгөөж дарамт. Дэмжлэг $4,400–$4,365, доош бол $4,300.“

FXStreet

Хажуу тийш

Алт 100 DMA ($4,354) доод, 200 DMA ($4,534) дээд хязгаартай хажуу тийш арилжаална. ХҮИ/PPI 9-р сарын хатууг батлах эсвэл эсэргүүцнэ.

TD Securities

Болгоомжтой

Ажлын зах зээл аажмаар хөрж байгаа хэдий ч хүчтэй тайлан Fed-ийн инфляц дээрх анхаарлыг батлав. Инфляцийн дата шийдвэрлэнэ.

OCBC

Хамаарлыг онцлов

“Алтны богино хугацааны чиглэл Fed-ийн дахин үнэлгээнд маш мэдрэг хэвээр. NFP болон инфляцийн дата гол хөдөлгүүр.“

 

 

Холбогдох үнэт металл ба валютын зах зээл

Хүчтэй НФП-ийн дараа үнэт металл ухарлаа. Мөнгө –1.7% $64.10, цагаан алт –1.1%. Гэвч валютын талд онцлох зүйл: USD/JPY йений интервенцийн улмаас ~156 орчимд йен хүчтэй байсан нь долларын өсөлтийг хязгаарлаж, алтны уналтыг зөөлрүүлэв.

Металл

Үнэ (09.05)

7 хоногийн өөрчлөлт

Тэмдэглэл

Алт (Gold)

$4,437

–0.9%

$4,280-д эрэлт олж сэргэв

Мөнгө (Silver)

$64.10

–1.7%

Алттай хамт ухарлаа

Цагаан алт (Platinum)

$1,672

–1.1%

Сул хэвээр

USD/JPY (йен)

~156

йен хүчтэй

Интервенц долларыг барив

 

 

Институцийн эргэлт — банкууд bullish тал руу шилжиж байна

Энэ долоо хоногийн чухал бүтцийн хөгжил: Schroders хөрөнгө оруулалтын менежмент алт руу bullish болов — өр, инфляц, валютын эрсдэл нь өндөр бодит өгөөжөөс давж байна гэж үзэв. Мөн нэг олон улсын хөрөнгө оруулалтын банк $4,500-ийн тестийг “дахин орох цэг” хэмээн зарлаж, AuAg-ийн Eric Strand “Fed бол цөм үг, үйлдэл алга — өрийн дарамт өндөр алтны үнийг бэлдэж байна” гэв. Томоохон банкууд ч жилийн эцсийн таамаглалаа дээшлүүлж байна:

Байгууллага

2026 таамаглал

Тайлбар

JPMorgan

$6,300

Жилийн эцсийн таамаглалаа дээшлүүлэв — төв банкны тасралтгүй авалт, хөрөнгө оруулагчийн төрөлжилт

UBS

$6,200

3, 6, 9-р сарын таамаглалаа $5,000-аас $6,200 болгов — хүчтэй хөрөнгө оруулалтын эрэлт

Wells Fargo

$6,100–$6,300

$4,500–$4,700-аас ~$1,600 дээшлүүлэв (35%) — богино хүү буурч урт өгөөж өсөх орчин

Deutsche Bank / SocGen

$6,000

Долларын нөөцийн төрөлжилт, фискал давамгайлал

RBC Capital

$5,723

$4,800-аас дээшлүүлэв; 2027 онд $6,500

Goldman Sachs

$5,400

Илүү болгоомжтой, гэвч эрсдэл дээшээ хазайсан гэж үзэж байна

Reuters санал асуулга (31 шинжээч)

~$4,916 (медиан)

Reuters-ийн түүхэн дэх хамгийн өндөр жилийн консенсус — гэвч чанга банкуудаас доогуур

 

BBSA-ийн тайлбар: Чанга bullish таамаглалууд ($6,000–$6,300) нь 1-р сарын оргилын үеийн тооцоолол байсан бөгөөд зарим банк дараа нь бууруулаад дахин дээшлүүлсэн. Илүү тэнцвэртэй харах бол Reuters-ийн 31 шинжээчийн медиан ~$4,916 — энэ нь Reuters-ийн түүхэн дэх хамгийн өндөр жилийн консенсус боловч хамгийн чанга таамаглалуудаас доогуур. Гол санаа: институцийн сэтгэл санаа сүүлийн долоо хоногт эргэж, бүтцийн bullish түүхийг бэхжүүлж байна.

 

Төв банкны эрэлт — WGC 7-р сарын мэдээ (09.03-нд нийтлэгдсэн)

Дэлхийн алтны зөвлөл (WGC) 9-р сарын 3-нд 7-р сарын төв банкны мэдээг нийтлэв. Төв банкууд 7-р сард цэвэр 23 тонн нэмж авсан бөгөөд Хятад (PBoC) +20т, Польш +8т тэргүүллээ. PBoC-ийн авалт 5-р сараас хойш хоёр оронтой сарын хэмжээгээр үргэлжилж байна. Орос сарын хамгийн том зарагч (–6т). Оны эхнээс нийт ~130т (өнгөрсөн оны мөн үеийн ~160т-аас бага ч түүхэн жишгээр өндөр).

Төв банк (7-р сар)

Авалт

Тэмдэглэл

Хятад (PBoC)

+20т

5-р сараас хойш хоёр оронтой сарын авалт үргэлжилж байна

Польш (NBP)

+8т

700т зорилт руу тэмүүлж байна

Орос

–6т

Сарын хамгийн том зарагч

НИЙТ (цэвэр)

+23т

WGC 09.03-нд нийтэлсэн. Оны эхнээс ~130т.

 

Тэмдэглэл: Энэ бол 7-р сарын мэдээ — WGC нэг сарын хоцрогдолтой тайлагнадаг тул 8-р сарын албан ёсны тоо хараахан гараагүй. Гол ач холбогдол: төв банкууд үнийн уналт болон хатуу Fed-ийн дунд ч авалтаа зогсоогүй нь урт хугацааны доод тулгуур бат бөх байгааг дахин баталж байна.

 

Ирэх 7 хоногийн эдийн засгийн хуанли (09.08–09.12)

Огноо

Мэдээ

Ач холбогдол

Мя 09.09

NFIB жижиг бизнесийн оновчтой байдлын индекс

Бага

Лх 09.10

ХҮИ — 8-р сарын хэрэглээний үнийн индекс (Headline + Core)

ХЭТ ЧУХАЛ

Пү 09.11

ҮЗЦ (PPI) + Ажилгүйдлийн мэдүүлэг

ӨНДӨР

Ба 09.12

Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн итгэл (урьдчилсан)

Дунд

+ 09.15–16

FOMC хурал — Fed-ийн хүүний шийдвэр (шийдвэрлэх)

ХЭТ ЧУХАЛ

 

Ирэх долоо хоногийн гол тест: 09.10 ХҮИ → 09.15–16 FOMC

ХҮИ буурвал: хүчтэй НФП-ийн хатуу нөлөөг сулруулж, алт 200 DMA ($4,534) руу сэргэж болно. Yield-top таамаг бэхжинэ.

ХҮИ хүчтэй гарвал: 9-р сард хүү өсгөх магадлал батлагдаж, алт 100 DMA ($4,354) алдаж $4,300 руу дахин тест хийж болзошгүй.

09.15–16 FOMC: Хэрэв Fed хүү өсгөвөл богино дарамт, гэвч “сүүлчийн өсөлт“ хэмээн уншвал yield-top батлагдаж алт сэргэж болно.

 

 

Үнийн прогноз

Хувилбар

Үнийн түвшин

Богино хугацааны муж (09.08–12)

$4,300 – $4,540

ХҮИ 09.10 буурвал → хүү өсгөх айдас буурч сэргэлт

$4,534 (200 DMA) тест

ХҮИ хүчтэй → хүү өсгөх магадлал батлагдаж дарамт

$4,354→$4,300 тест

100 DMA ($4,354) алдвал → ухралт гүнзгийрнэ

$4,267 тест

Дунд хугацааны зорилт

$4,534 – $4,900

Bull case: FOMC Hold + yield-top батлагдана

$4,900 – $5,600 (ATH тест)

 

BBSA СИГНАЛ  ·  2026.09.05

ACCUMULATE ON DIPS / ХЭСЭГЧЛЭН АВАХ

Тактик: $4,280–$4,354 бүсэд уналтад авах (ETF+баруун энд идэвхтэй)  |  ХҮИ 09.10 + FOMC 09.15–16 гол тест

Тайлбар: 56/100 холимог — хүчтэй НФП богино дарамт, гэвч эсрэг 3 хүч (yield-top, Сангийн яам, йен) + доод эрэлт бүтцийг хамгаалж байна. Урт хугацааны зорилт хэвээр.

 

"Хүчтэй НФП (162К) миний мидвик тайлангийн хатуу хувилбарыг биелүүлж алтыг дарлаа. ГЭВЧ $4,280-д ETF болон барууны эрэлт, йений интервенц, сул ADP нь уналтыг хязгаарлав — эсрэг хүчнүүд амьд байгаагийн нотолгоо. Одоо бүх зүйл 09.10-ний ХҮИ дээр тогтож байна: буурвал yield-top батлагдаж алт сэргэнэ, хүчтэй бол $4,300 тест."

— BBSA Research  |  2026.09.05

 

Эх сурвалж: FXStreet, InvestingCube, FXLeaders, Reuters, Kitco, World Gold Council, Schroders, AuAg, TD Securities, OCBC, JPMorgan, UBS, Wells Fargo, RBC, BLS, CME FedWatch. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө болохгүй.

Сүүлд нэмэгдсэн
Долоо хоногийн дундуурх мэдээлэл
Уржигдар 23 цаг 03 мин
Долоо хоногийн дундуурх мэдээлэл

Инфляцийн дата, ам доллар ба алт

Цааш унших
Долоо хоногийн тойм
2026-09-26
Долоо хоногийн тойм

Алтны зах зээл

Цааш унших
Алтны зах зээл
2026-09-23
Алтны зах зээл

Алтны үнэд нөлөөлж буй зүйлс

Цааш унших

СошиалХолбоос

@ 2026 Бүх эрхийн зохиогчийн эрх