7 хоногын мэдээ
- Зах зээлийн мэдээ
| BBSA GOLD WEEKLY 2026.08.25 – 08.29 | Долоо хоногийн тойм | Ирэх 7 хоног: 2026.09.01 – 09.05 www.bbsa.mn | ВЭБСАЙТ — ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВИЛБАР |
Долоо хоногийн үнийн дүгнэлт
| Хаалтын үнэ |
7 хоногийн муж |
7 хоногийн өөрчлөлт |
ATH-с зай |
12 сарын өсөлт |
| $4,478 |
$4,531–$4,698 |
–3.25% |
–20% |
+29.1% |
Сүүлийн 4 долоо хоногийн гүйцэтгэл
| Хаалт |
Үнэ |
7 хоногийн өөрчлөлт |
| 2026.08.08 |
$4,342 |
▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓ +7.60% |
| 2026.08.15 |
$4,383 |
▓▓ +0.90% |
| 2026.08.22 |
$4,604 |
▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓▓ +5.00% |
| 2026.08.29 |
$4,478 |
–3.25% ← ЭНЭ ДОЛОО ХОНОГ |
Тайлбар: ▓ = үнийн өсөлт | ░ = үнийн уналт | Хэвтээ уртасгал нь ±8%-д харьцуулсан харьцангуй хэмжээ.
Долоо хоногийн тойм
Гурван долоо хоногийн ралли эргэлээ. Алт энэ долоо хоногт –3.25% буурч $4,478-д хааж (фьючерс), 6-р сараас хойш хамгийн том долоо хоногийн уналтаа бүртгэв. Долоо хоногийн эхэнд Мягмарт $4,698 хүрч 3 сарын дээд цэгтэй байсан ч Баасанд $4,531 хүртэл ~$167 буурлаа. Гол хөдөлгүүр нь хоёр үйл явдал — халуун PCE болон Warsh-ийн хатуу илтгэл.
Лхагва гарагт 7-р сарын PCE инфляц 3.7% болж хүлээлтийн 3.6%-аас давсан нь халуун тоо болов. Дараа нь Баасан гарагт хамгийн том цохилт ирлээ: Warsh Jackson Hole-д даргаар анхны илтгэлдээ ил тод хатуу (hawkish) байр суурь илэрхийлэв — "инфляц утга төгөлдөр удааширсангүй", 2%-ийн зорилт нь "бат бөх, тогтмол", санхүүгийн нөхцөл "хязгаарлагдмал биш", Fed-д "ажил үлдсэн" гэв.
Энэ бол өнгөрсөн долоо хоногийн бидний тодорхойлсон гурван хувилбараас хамгийн доод буюу "хатуу" хувилбар яг биеллээ. Үр дүнд нь 9-р сард хүү өсгөх магадлал 1/3-аас ~50% болж огцом өсч, 12-р сар хүртэл 70%+ болов. Богино хугацааны бондын өгөөж өсч, доллар (DXY ~99.4) сэргэснээр алтны богино хугацааны сэтгэл санаа мохов.
Гэхдээ энэ уналтыг зөв хүрээнд харах нь чухал: 8-р сар нийтдээ +13.3% өсч рекордод ойр сарын гүйцэтгэл тэмдэглэсэн — уналт нь сул суурин дээр биш, харин хүчтэй сэргэлтийн дараа гарч байна. PBOC-ийн 21 сарын авалт, фискал урхи, $40 их наядын өр зэрэг урт хугацааны хүчин зүйл хэвээр хүчтэй.
| Долоо хоногийн гол дүгнэлт: Халуун PCE (3.7%) + Warsh хатуу илтгэл → хүү өсгөх магадлал ~50% → доллар сэргэв → алт –3.25% ($4,478). "Хатуу" хувилбар яг биеллээ. ГЭВЧ 8-р сар нийтдээ +13.3%. Уналт хүчтэй сэргэлтийн дараа гарсан. Гол тест: 200 DMA ($4,500) + 09.05 НФП. |
Гол хөдөлгөгч хүчин зүйлс
| WARSH-ИЙН ХАТУУ ИЛТГЭЛ — ГОЛ КАТАЛИЗАТОР Warsh Jackson Hole-д даргаар анхны илтгэлдээ: "Инфляц утга төгөлдөр удааширсангүй", 2%-ийн зорилт нь "бат бөх, тогтмол", санхүүгийн нөхцөл "хязгаарлагдмал биш", Fed-д "ажил үлдсэн" гэв. Хатуу (hawkish) байр суурь зах зээлийг цочроов. Алт илтгэлийн дараа ~$70 унав. ▶ Алтанд: ХҮЧТЭЙ ДАРАМТ |
PCE 7-Р САР: 3.7% — ХАЛУУН ГАРАВ Fed-ийн гол хэмжүүр PCE инфляц жилийн 3.7% болж хүлээлтийн 3.6%-аас давав. Үндсэн PCE ~3.3%, 2%-ийн зорилтоос хол хэвээр. Энэ халуун тоо Warsh-ийн хатуу байр суурийг батлан, 9-р сард хүү өсгөх айдсыг дахин өдөөв. ▶ Алтанд: ДАРАМТ |
| 9-Р САРД ХҮҮ ӨСГӨХ МАГАДЛАЛ ~50% БОЛОВ Warsh-ийн илтгэл болон халуун PCE-ийн дараа 9-р сард хүү өсгөх магадлал 1/3-аас ~50% болж огцом өслөө (CME FedWatch). 12-р сар хүртэл хүү өсгөх магадлал 70%+. Богино хугацааны бондын өгөөж өсч, доллар сэргэснээр алтны сэтгэл санаа мохов. ▶ Алтанд: ДАРАМТ |
200 DMA-Г ДАХИН ТЕСТЛЭЖ БАЙНА Алт Мягмарт $4,698 дээд цэгээс Баасанд $4,531 хүртэл ~$167 буурч, 200 хоногийн хөдөлгөөнт дундаж ($4,500) руу дахин ирлээ. Гэвч хөдөлгөөнт дундажуудын bullish эрэмбэ хадгалагдаж байгаа нь бүтэц бүрэн эвдрээгүйг харуулж байна. ▶ Алтанд: NEUTRAL (гол тест $4,500) |
| БҮТЦИЙН ДЭМЖЛЭГ ХЭВЭЭР — 8-Р САР +13.3% Хатуу долоо хоног ч 8-р сарын нийт өсөлтийг бүрэн арилгасангүй — сард +13.3% (рекордод ойр). PBOC 21 сар (2,366т), Q2 рекорд 288.9т, фискал урхи, $40 их наядын өр — эдгээр урт хугацааны хүчин зүйл хэвээр. Энэ уналт хүчтэй сэргэлтийн дараа гарч байгаа болохоос сул суурин дээр биш. ▶ Алтанд: УРТ ХУГАЦАА BULLISH |
ФИСКАЛ САНАА ЗОВНИЛ — ДЭМЖЛЭГ ХЭВЭЭР Warsh хатуу ч дэлхийн өрийн санаа зовнил алтны эрэлтийг дэмжсээр байна. Сангийн яамны бонд буцаан авалт (урт өгөөжийг 5.30%-аас доош дарах оролдлого) үргэлжилж байгаа нь фискал давамгайллын шинж тэмдэг хэвээр. Debasement trade бүрэн задраагүй. ▶ Алтанд: УРТ ХУГАЦАА ДЭМЖЛЭГ |
Техникийн шинжилгээ
Алт Мягмарын $4,698 дээд цэгээс 200 хоногийн хөдөлгөөнт дундаж ($4,500) руу дахин ирлээ — энэ түвшин одоо гол шийдвэрлэх цэг. Хэрэв $4,500 дээр тогтвол өмнөх долоо хоногийн bullish давалт хадгалагдана; доош алдвал ухралт $4,320–$4,350 (50 DMA бүс) руу гүнзгийрч болзошgүй. Эерэг тал: хөдөлгөөнт дундажуудын bullish эрэмбэ хараахан эвдрээгүй — энэ бол ралли доторх залруулга болохоос трендийн эргэлт биш байж болзошгүй гэдгийг илтгэнэ.
| Үнийн түвшин |
Ач холбогдол |
Тайлбар |
| $4,500–$4,513 |
200 DMA — гол шийдвэрлэх түвшин |
Энд тогтвол bullish бүтэц хадгалагдана, доош бол ухралт гүнзгийрнэ |
| $4,441 |
Дунд дэмжлэг |
LiteFinance-ийн 08.31 тооцоолсон дэмжлэг |
| $4,320–$4,350 |
Гүнзгий дэмжлэг (50 DMA бүс) |
200 DMA алдвал дараагийн тулгуур |
| $4,600 |
Богино хугацааны эсэргүүцэл |
Илтгэлийн өмнөх түвшин — эргэн авбал сэргэлт |
| $4,681–$4,698 |
Долоо хоногийн дээд / Гол эсэргүүцэл |
Мягмарын дээд — давбал $4,700+ дахин зорино |
BBSA Sentiment Indicator
| Үзүүлэлт |
Төлөв |
| Warsh / Fed бодлого |
○ Хатуу — Warsh 2% "бат бөх", 9-р сард хүү өсгөх магадлал ~50% |
| PCE / Инфляц |
○ Халуун — 3.7% (хүлээлтээс дээш), 2% зорилтоос хол |
| Ам.доллар |
◐ Сэргэв — хатуу Fed дохио богино хугацааны өгөөжийг өсгөв |
| Техникийн төлөв |
◐ Холимог — 200 DMA ($4,500) дахин тест, MA эрэмбэ bullish хэвээр |
| Төв банк эрэлт |
● Маш хүчтэй — PBOC 21 сар (2,366т), Q2 рекорд 288.9т |
| Фискал / Debasement |
● Дэмжлэг — $40 их наяд өр, Сангийн яамны интервенц үргэлжилж байна |
| Сарын гүйцэтгэл (8-р сар) |
● Хүчтэй — +13.3% (рекордод ойр сарын өсөлт) |
| BBSA Sentiment Score |
58 / 100 — ХОЛИМОГ (бүтэц bullish, богино дарамт) |
Институцийн байр суурь (Kitco / MetalsDaily)
Онцлох: Citi илтгэлийн өмнө "хатуу Warsh ралли-г зогсооно" гэж сэрэмжлүүлсэн нь яг биеллээ. Гэвч ихэнх институц энэ уналтыг трендийн эргэлт биш, харин уналтад авах боломж гэж үзэж байгаа нь анхаарал татаж байна.
| Байгууллага / Эх сурвалж |
Байр суурь |
Тайлбар |
| FXEmpire |
Уналтад авах |
Warsh-ийн хатуу үг богино хугацааны ашиг таслалт өдөөж болзошгүй. Гэвч Сангийн яамны дэмжлэг, ETF, фискал айдас, төв банк худалдан авалт эрэлтийг хадгална. Худалдагчид $5,000 руу дараагийн оролдлогын өмнө уналтыг ашиглаж болно. |
| Citi (CNBC) |
Урьдчилсан сэрэмжлүүлэг |
Илтгэлийн өмнө: "Хатуу Warsh ралли-г зогсооно." Энэ таамаг яг биеллээ — Warsh хатуу гарч, алт унав. |
| Investing.com |
Хэтийн төлөв |
Алт 1-р сарын $5,602 оргилоос 18% доогуур хэвээр. Одоогийн август сэргэлт нь илүү том уналтын дотор явагдаж буй хүчтэй боловч бүрэн бус нөхөн сэргэлт. |
| Advantage Gold |
Урт хугацаа Bullish |
"Цаасан зах зээл нэг хоёр session хөдөлнө. Бүтцийн зураг өөр цагийн хэмжээст явна — $1,800-аас $5,586 хүргэсэн хүчнүүд бий болсоор байна." |
Холбогдох үнэт металл ба долларын зах зээл
Хатуу долоо хоногт үнэт металл даяар ухарлаа. Мөнгө –2.4% $65.20, цагаан алт –4.0% хамгийн их унав. Долларын индекс (DXY) Warsh-ийн дараа ~99.4 болж сэргэсэн нь металлд шууд дарамт болов.
| Металл |
Үнэ (08.29) |
7 хоногийн өөрчлөлт |
Тэмдэглэл |
| Алт (Gold) |
$4,478 |
–3.25% |
6-р сараас хойш хамгийн том уналт |
| Мөнгө (Silver) |
$65.20 |
–2.4% |
Алттай хамт ухарлаа |
| Цагаан алт (Platinum) |
$1,690 |
–4.0% |
Хамгийн их уналт |
| АНУ-ын доллар (DXY) |
~99.4 |
+0.6% |
Warsh-ийн дараа сэргэв |
Ирэх 7 хоногийн эдийн засгийн хуанли (09.01–09.05)
| Огноо |
Мэдээ |
Ач холбогдол |
| Да 09.01 |
АНУ-ын Хөдөлмөрийн баяр — зах зээл хаалттай |
Амралт |
| Мя 09.02 |
ISM Manufacturing PMI (8-р сар) + JOLTS ажлын байр |
Өндөр |
| Лх 09.03 |
ADP хувийн хэвшлийн ажил эрхлэлт + ISM Services PMI |
Өндөр |
| Пү 09.04 |
Ажилгүйдлийн мэдүүлэг + Худалдааны тэнцэл |
Дунд |
| Ба 09.05 |
НФП — 8-р сарын ажил эрхлэлт + ажилгүйдлийн түвшин |
ХЭТ ЧУХАЛ |
| Ирэх долоо хоногийн гол тест: 09.05 НФП (8-р сарын ажил эрхлэлт) Warsh-ийн хатуу байр суурийн дараа ажлын зах зээлийн мэдээ илүү чухал болов. НФП сул гарвал (7-р сарын –23,000 шиг): хүү өсгөх айдас буурч алт $4,600–$4,700 руу сэргэж болно. НФП хүчтэй гарвал: Warsh-ийн хатуу байр суурь батлагдаж, 9-р сард хүү өсгөх магадлал нэмэгдэж алт $4,320–$4,441 тулгуур руу дарагдаж болзошгүй. Дараа нь: 09.10 ХҮИ (9-р сарын FOMC-ийн шийдвэрлэх мэдээ) → 09.15–16 FOMC хурал. |
Үнийн прогноз
| Хувилбар |
Үнийн түвшин |
| Богино хугацааны муж (09.01–05) |
$4,400 – $4,650 |
| НФП сул гарвал → хүү өсгөх айдас буурч сэргэлт |
$4,600–$4,700 |
| НФП хүчтэй → хүү өсгөх магадлал нэмэгдэж дарамт |
$4,320–$4,441 тест |
| 200 DMA ($4,500) алдвал → ухралт гүнзгийрнэ |
$4,320 тест |
| Дунд хугацааны зорилт |
$4,500 – $4,900 |
| Bull case: 9-р сар Hold + фискал айдас |
$4,900 – $5,600 (ATH тест) |
| BBSA СИГНАЛ · 2026.08.29 ACCUMULATE ON DIPS / ХЭСЭГЧЛЭН АВАХ Тактик: 200 DMA ($4,500) тестийг ажиглах — $4,320–$4,450 руу уналтад шат шатаар авах | НФП 09.05 гол тест Тайлбар: 58/100 оноо холимог болов (богино хугацааны Fed дарамт + бүтцийн bullish). Урт хугацааны зорилт өөрчлөгдөөгүй. Богино хугацаанд болгоомжтой, уналтыг боломж гэж харна. |
| "Warsh хатуу гарч, гурван долоо хоногийн ралли-г зогсоов — бидний хамгийн доод хувилбар яг биеллээ. Гэвч 8-р сар нийтдээ +13.3%: энэ бол ралли доторх залруулга болохоос трендийн эргэлт биш байж болзошгүй. Урт хугацааны бүтцийн хүчин зүйл хэвээр хүчтэй. Дараагийн шийдвэрлэх цэг: 200 DMA болон 09.05 НФП." — BBSA Research | 2026.08.29 |
Эх сурвалж: Reuters, CNBC, TradingEconomics, BullionVault, Investing.com, FXEmpire, Business Standard, Train2Invest, Citi, World Gold Council, CME FedWatch, US Treasury. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө болохгүй.
Сүүлд нэмэгдсэн