Долоо хоногийн тойм
- Зах зээлийн мэдээ
| BBSA GOLD WEEKLY 2026.07.21 – 25 │ Долоо хоногийн тойм │ Ирэх 7 хоног: 2026.07.28 – 08.01 ВЭБСАЙТ — ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВИЛБАР |
Долоо хоногийн үнийн дүгнэлт
| Хаалтын үнэ |
7 хоногийн муж |
7 хоногийн өөрчлөлт |
ATH-с зай |
12 сарын өсөлт |
| $4,056 |
$3,960 – $4,140 |
+0.8% |
–28% |
+21.5% |
🧭 Гол дүгнэлт
Алт долоо хоногт +0.8% өсч $4,056-д хааж, 14 долоо хоногийн дотроос зөвхөн 4 дахь эерэг долоо хоногоо бүртгүүллээ. Долоо хоногийн турш $3,960–$4,140 хооронд хэлбэлзэж, Лхагва гаригт $4,171 хүртэл хурдан өссөн боловч ашгаа хадгалж чадалгүй буцан суурьдаа ирлээ.
Гол хөдөлгүүр нь 7-р сарын 14-нд гарсан 6-р сарын CPI мэдээ байлаа. Хэрэглэгчийн үнийн индекс 4.2%-аас 3.5%-д буурсан нь 2020 оны 4-р сараас хойш хамгийн том сарын уналт болж, алт мэдээ гарсан өдөр $90+ өслөө. Core CPI 2.9%-аас 2.6% болов. Гол шалтгаан нь бензиний үнэ ~10% унасан — Ормузын хоолойгоор нефть зөөвөрлөлт аажмаар сэргэсний ач тус.
FOMC-ийн 7-р сарын 8-ны тэмдэглэл 9 эсрэг 8-ийн хагарлыг илчилснээр хуучин hawkish байр суурь бага зэрэг сулрав. CME FedWatch дагуу 07.29-ний хурлаар хүү хэвээр хадгалах магадлал ~87% болж, 9-р сарын хэрчилтийн магадлал 42%-аас 16% болж буурлаа. Ирэх долоо хоногийн гол тест: 07.29 FOMC + 07.30 PCE дата.
PBOC 6-р сард 14.93 тонн нэмж авсан нь 2023 оны 10-р сараас хойш хамгийн их нэг сарын худалдан авалт бөгөөд дараалал 20 сарт хүрлээ. Алтны хамгийн муу улирлын уналтын үед ч PBOC авалтаа зогсоогүй нь урт хугацааны бүтцийн эрэлт хэвлийн хэвээр хүчтэй байгааг илтгэж байна.
📈 Техникийн төлөв
Долоо хоногийн муж: $3,960–$4,140. Гол тулгуур $4,000–$4,029 бүс 3 дараалсан долоо хоногт тулгуур болж батлагдсан нь чухал техникийн дохио. $4,140–$4,200 эсэргүүцлийг давж чадалгүй байна. 200 DMA ~$4,380–$4,460 — үнийн доод талд хол байна. RSI саармаг бүс — хэт зарагдсан байдлаас бүрэн гарсан.
| Түвшин |
Ач холбогдол |
Тайлбар |
| $3,960–$4,000 |
Гол дэмжлэгийн бүс |
3 долоо хоног тулгуур болж батлагдлаа |
| $4,029–$4,072 |
Дунд дэмжлэг |
Мэдэгдлийн дараах тогтворжилтын бүс |
| $4,140–$4,200 |
Богино хугацааны эсэргүүцэл |
Энэ долоо хоногт дээд цэг болсон, давж чадаагүй |
| $4,280–$4,380 |
Дунд хугацааны эсэргүүцэл |
$4,200 давбал дараагийн зорилт |
| $4,380–$4,460 |
200 DMA — Гол эсэргүүцэл |
Давах нь тасралтгүй сэргэлтийн дохио |
📊 Гол хөдөлгөгч хүчин зүйлс
| CPI 6-Р САР: 3.5% — БУУРЛАА 6-р сарын CPI 4.2%→3.5% болж буурсан нь 2020 оны 4-р сараас хойш хамгийн том сарын уналт. Core CPI 2.9%→2.6% болов. Бензиний үнэ ~10% унасан нь гол хөдөлгүүр. ▶ Алтанд: ДЭМЖЛЭГ |
FED: 07.29 ХУРАЛ — HOLD ХҮЛЭЭГДЭЖ БУЙ CME FedWatch: 07.29-ний хурлаар хүү хэвээр хадгалах магадлал ~87%. CPI намарсны дараа 9-р сарын хэрчилтийн магадлал 42%→16% буурсан. Гол тест: 07.30-ний PCE дата. ▶ Алтанд: NEUTRAL-ДЭМЖЛЭГ |
| ИРАН: ХЭЛЭЛЦЭЭР ХЭВЭЭР ХЭВРЭГ 60 хоногийн MOU-ийн хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж байна. Цөмийн хөтөлбөрийн асуудал хэлэлцээрийн гол саад хэвээр. Израйль-Ливан талаар тодорхойгүй байдал нэмэрлэж байна. Brent $70–76/бб хооронд хэлбэлзэж байна. ▶ Алтанд: ТОДОРХОЙГҮЙ — 2 ТАЛ РУУ |
PBOC 20 САР ДАРААЛАН — РЕКОРД PBOC 6-р сард 14.93 тонн нэмж — 2023 оны 10-р сараас хойш хамгийн их нэг сарын худалдан авалт. Дараалал 20 сарт хүрэв. 7-р сарын уналтын үед ч авалт зогссонгүй. ▶ Алтанд: УРТ ХУГАЦАА BULLISH |
| ТЕХНИКИЙН БАЙДАЛ: $4,000 БЭХЖИЖ БУЙ $4,000–$4,029 бүс 3 долоо хоног дараалан тулгуур болж батлагдлаа. 200 DMA ~$4,380–$4,460. RSI саармаг бүс. $4,140–$4,200 эсэргүүцэл. Давбал $4,280–$4,380 зорино. ▶ Алтанд: CAUTIOUSLY BULLISH |
БАНКУУДЫН ЗОРИЛТ ШИНЭЧЛЭГДЭВ Goldman Sachs жилийн эцсийн зорилтоо $5,400-с $4,900 болгон бууруулсан. JPMorgan Q4 зорилт $4,500. WGC Fair Value ~$4,100±5%. Бүтцийн bullish тайлбар бүрэн хэвээр. ▶ Алтанд: NEUTRAL-BULLISH |
🏦 BBSA Sentiment Indicator
| Үзүүлэлт |
Төлөв |
| Төв банкны эрэлт |
🟢 Маш хүчтэй — PBOC 20 дараалсан сар, 14.93т/6-р сард |
| CPI / Инфляц |
🟢 Буурсан — 4.2%→3.5%, Хамгийн том сарын уналт (2020 оноос) |
| Fed бодлого (07.29) |
🟡 Hold хүлээгдэж байна ~87% — Дарамт буурсан |
| Ам.доллар |
🟡 Сул — CPI-ийн дараа 2 долоо хоногийн доод |
| Геополитик — Иран / Нефть |
🟡 Хэврэг — MOU үргэлжилж байна, цөмийн програм саад хэвээр |
| Техникийн төлөв |
🟢 Cautiously Bullish — $4,000 дэмжлэг 3 долоо хоног батлагдлаа |
| ETF / Хөрөнгө оруулагчдын эрэлт |
🔴 Сул — ETF гаралт, options net short өссөн |
BBSA Sentiment Score: 🟡 58 / 100 — САЙЖИРЧ БАЙНА
📅 Ирэх 7 хоногийн эдийн засгийн хуанли (07.28–08.01)
| Огноо |
Мэдээ |
Ач холбогдол |
| Да 07.28 |
ADP хувийн хэвшлийн ажил эрхлэлт (7-р сар) |
ДУНД |
| Мя 07.29 |
FOMC — Fed хүүний шийдвэр (Warsh) |
ХЭТ ЧУХАЛ |
| Лх 07.30 |
Q2 GDP (урьдчилсан) + PCE Инфляц (6-р сар) |
ХЭТ ЧУХАЛ |
| Пү 07.31 |
Chicago PMI + Мичиганы их сургуулийн инфляцийн хүлээлт |
ДУНД |
| Ба 08.01 |
ISM Manufacturing PMI + Ажил эрхлэлтийн байдал |
ӨНДӨР |
⚠️ Мягмар 07.29 FOMC + Лхагва 07.30 PCE — хамгийн их ач холбогдолтой хоёр мэдээ. PCE 07.30-нд буурвал (≤3.3% зорилт) алт $4,200+ боломжтой. FOMC-ийн хэлсэн үг буюу 9-р сарын бодлогийн дохио алтны чиглэлийг шийднэ.
💰 Үнийн прогноз
| Хувилбар |
Үнийн түвшин |
| Богино хугацааны муж (07.28–08.01) |
$3,980 – $4,200 |
| Fed Hold + PCE буурвал → Давшилт |
$4,200–$4,380 боломжтой |
| PCE / Иран эрчимжвэл → Дарамт |
$3,960 тест |
| Fed гэнэтийн хэрчилт → Сэргэлт |
$4,400+ боломжтой |
| Дунд хугацааны зорилт |
$4,380 – $4,900 |
| Bull case: Fed эргэлт + Иран гэрээ |
$4,900 – $5,500 |
| BBSA СИГНАЛ · 2026.07.27 🟡 HOLD / ХЭСЭГЧЛЭН ХУДАЛДАН АВАХ Богино хугацаа: $3,980–$4,200 │ FOMC+PCE: 07.29-30 гол тест │ Урт хугацаа: Bullish |
| "CPI буурсан нь алтны эргэлтийн анхны дохио боллоо. Харин $4,000 тулгуур гурав дахь долоо хоногт батлагдсан нь бүр чухал. Ирэх долоо хоногийн FOMC болон PCE — алт $4,200 давах эсвэл $3,960 руу буцах шийдвэрийн цэг." — BBSA Research | 2026.07.27 |
Энэхүү тайлан нь олон нийтэд нээлттэй эх сурвалж болон BBSA-ийн судалгаанд үндэслэсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө болохгүй. Эх сурвалж: TradingEconomics, World Gold Council, CME FedWatch, BLS, GoldSilver.com, LiteFinance, Investing.com.
Сүүлд нэмэгдсэн