Долоо хоногийн тойм

  • Зах зээлийн мэдээ
2026-04-19

🟡 BBSA GOLD WEEKLY

Зах зээлийн тойм + Ирэх 7 хоног

2026.04.19

📊 7 Хоногийн Тойм — Консолидаци үргэлжилж байна

2026 оны 4-р сарын 13–19-ний долоо хоногт алтны зах зээл дээр $4,750–$4,850 хооронд хэлбэлзэж, $4,800 орчимд тогтворжихыг оролдсон. Өсөлтийн дараах ашиг авах (profit-taking) шахалт болон геополитикийн хурцадмал байдал намжих хүлээлт зах зээлийг консолидацийн үе шатад оруулав. Харин зах зээлийн гол бүтцийн үзүүлэлтүүд алтны дунд болон урт хугацааны чиг хандлага ээргий хэвээр байгаа гэдгийг харуулж байна.

🔑 Гол Хөдөлгөгч Хүчин Зүйлс

🌍 1. Геополитик: Эрсдэлийн хүсэл сайжраж байна

АНУ–Иран хоорондын хурцадмал байдал намжих хүлээлт нэмэгдсэнтэй холбогдон зах зээл risk-on горимд шилжиж байна. Нефтийн үнэ 10 гаруй хувиар унав. Энэ нь алтны аюулгүй орогнол (safe-haven) эрэлтийг бага зэрэг суллав. Гэсэн хэдий геополитик эрсдэл бүрмөсөн арилаагүй бөгөөд дахин хурцадвал алт хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

📉 2. ETF Урсгал: Зүүн–Баруун Тэнцвэргүй Байдал (Бүтцийн Шилжилт)

3-р сард Барууны ETF-ээс $12 тэрбум (рекорд) гарсан нь богино хугацааны дарамт үүсгэсэн. Харин Ази, ялангуяа Хятадаас рекорд хэмжээний эрэлт бүртгэгдсэн нь бүтцийн шилжилтийг илтгэж байна:

  • Барууны хөрөнгө оруулагчид: Зарч байна (ETF outflow)
  • Азийн хөрөнгө оруулагчид: Хүчтэй худалдан авч байна (record inflow)

🏦 3. Төв Банкууд: Хамгийн Найдвартай Тулгуур

Хятадын Ардын банк 17 сар дараалан алт худалдан авч байна. Энэ нь зах зээлийн уналтын үед тулгуур болж, доод түвшинг хамгаалж байгаа тул алтны урт хугацааны эрэлтийн суурь бат бөх хэвээр байна. Гэхдээ дайн зогсохгүй үргэлжилбэл зарим улсын төв банкууд валютын ханшаа хамгаалахад ашиглахаар алтны нөөцөөсөө зарж болзошгүй эрсдэл байгаа. Гэхдээ төв банкууд худалдан авсан хэмжээ нь зарсанаасаа өндөр хэвээр байна.

💵 4. Fed Бодлого: Тодорхойгүй байдал өндөр

Энэ онд хүүг буурулах магадлал ~32% байна. Газрын тосны өндөр үнэ инфляцийн дарамт хадгалж байгаа нь Fed-ийн бодлогын тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна — энэ нь алтанд дунд хугацааны дэмжлэг болж ажиллана. Федийн дараагийн хурал 4 сарын 28-29-д болно. Зах зээл хүүг хэвээр хадгалах хүлээлттэй байна.

🧠 BBSA Sentiment Indicator

Үзүүлэлт

Төлөв

ЕТФ урсгал

🟡 Mixed

Төв банк

🟢 Bullish

USD / Rates

🟡 Uncertain

Fund flows

🟡 Mixed

Геополитик

🟡 Improving

🟡 Нийт үнэлгээ: SLIGHTLY BULLISH (6.5/10)

🔮 Ирэх 7 Хоног: Прогноз ба Стратеги

Эдийн засгийн календарь (2026.04.20–04.24):

  • Мягмар: PMI (үйлдвэрлэл/үйлчилгээ) — Сул → 🟢 алтанд таатай
  • Пүрэв: Jobless Claims — Өсвөл → 🟢 алтанд таатай
  • Баасан: Durable Goods Orders — Сул → 🟢 алтанд таатай

📊 Үнийн Төсөөлөл:

  • Богино хугацаа: $4,700 – $4,900 (консолидаци)
  • Дунд хугацаа: $5,000 – $5,500
  • Bull case: $6,000+ (Төв банкны эрэлт + бодлогын эргэлт)

🔥 BBSA LINE: "Weakness биш — Base үүсэж байна"

⚠️ Тайлбар: Энэхүү мэдээлэл нь олон нийтэд нээлттэй эх сурвалж болон BBSA судалгаанд үндэслэсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. Зах зээлийн нөхцөл өөрчлөгдөж болох тул хөрөнгө оруулалтын шийдвэрийг бие дангаарна гаргана уу.

Эх сурвалж: Reuters | World Gold Council | Bloomberg | BBSA Research

Сүүлд нэмэгдсэн
Долоо хоногийн тойм
2026-05-10
Долоо хоногийн тойм

Алтны зах зээлийн 7 хоногын тойм

Цааш унших
7 хоногын мэдээ
2026-05-04
7 хоногын мэдээ

7 хоногын мэдээ

Цааш унших

СошиалХолбоос

@ 2026 Бүх эрхийн зохиогчийн эрх